ЭЕШ: Англи хэлний шалгалтад 33 сурагч 800 оноо авчээ
Өчигдөр улс оронд даяар ЭЕШ түүх болон Англи хэлний шалгалтаар эхэлсэн билээ. Уг шалгалтын хариу гарч 800 оноо авсан хүүхдүүдийг БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан цахим хуудсаараа мэдэгдлээ.
Өчигдөр улс оронд даяар ЭЕШ түүх болон Англи хэлний шалгалтаар эхэлсэн билээ. Уг шалгалтын хариу гарч 800 оноо авсан хүүхдүүдийг БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан цахим хуудсаараа мэдэгдлээ.
Нийтийн тээврийн дараах зургаан чиглэлд цахилгаан автобуснууд 22:00-02:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ.
Дэлхийн шилдэг 50 их сургуульд тэнцсэн, урилга авсан хүүхдүүдэд БЗС дахин шалгалт авахаар болсоноо мэдэгджээ. Цаг хугацааны хувьд хэт тулгуу шалгалт авахаар болсон нь хүүхдүүд сургуульдаа явж чадахгүйд хүргэж байгаа талаар эцэг эхчүүд байр сууриа илэрхийлэн, БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд хандаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум Бугант 3 дугаар баг “Гучин тавын ам” /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 115 км, Бугант багаас 40 км орчим, Мандал сумаас зүүн хойд зүгт 160 км орчим /-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 22:41 цагт хүлээн авсан.
Монголын явган аялагчдын холбоо олон улсад түгээмэл хэрэглэгддэг аялалын замын тэмдэг, тэмдэглэлийн стандартын онцгой эрхийг Монголд нэвтрүүлэх эрхийг авсан бөгөөд анхны тэмдэг, тэмдэглэгээг Дархан цаазат Богдхан уул Зайсан-Дугуй цагаан чиглэлийн явган аялалын замд байршуулсан байна.
Өнөөдөр, зургадугаар сарын 16-ны баасан гарагт ихэнх нутгаар солигдмол үүлшиж, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээллээ.
Гацуурт компанийн захирал Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум руу олон тооны адуу оруулж, нутгийн удирдлага, иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна.
Гурван настай Монгол хүүг насанд хүрэгчдийн хамт нэг байранд хорьж, албадан нутаг буцаасан нь хүүхдийн эрхийг зөрчсөн талаар БНСУ-ын хэвлэлүүдээр цацагдаад буй. Уг бичлэгт хүүхдэд зориулсан хоол байхгүй, хүүхдийн бие засах газаргүй, агааржуулалт байхгүй зэргээр хүүхдийн эрхийн маш ноцтой зөрчиж байгаа талаар гарчээ
Ховд голын усны түвшин нэмэгдсэнээс далангийн ус хальж 30 айл өрх усанд автсан бол Бугат сумын 3 дугаар багт аялал зугаалгаар явж байсан нэг иргэн Ховд голын усанд сэлэх гэж ороод осолдсон харамсалтай мэдээ байна.
Bиза Консалтинг компанид цахимаар залилуулсан 600-800 гаруй хохирогчдын төлөөлөл мэдээлэл хийлээ.
Өнөөдөр улс орон даяар төгсөх ангийн сурагчдийн ЭЕШ түүхийн хичээлээр эхэлж байна. Өглөө эрт шалгалт өгөх хүүхдүүдийн адил сандарсан, догдолсон сэтгэлзүйтэй өглөөний 08:00 цагийн үед 50-р сургуулийг зорьлоо. Шалгалт өгөхөөр очсон хүүхдүүд Шалгалт өгөхөд хамгийн чухал зүйл нь сэтгэлзүйгээс гадна орчин тойрон байдаг. Гадна талбайн машины чимээ, их дуу чимээ анхаарал сарниулаад байдаг. Тиймээс нам гүн орчинд шалгалтаа өгөх нь чухал. Бас шалгалтдаа орохоос өмнө хамаагүй их юм идэж, уухгүй байх хэрэгтэй. Ер нь ирээдүйн бидний хамгийн чухал шийдвэр гаргах хором мөч болохоор аль болох хувийн бэлтгэлээ сайн хангаж, бүх чадлаараа л шалгалтаа өгөхийг хүсэж байна даа. ЭЕШ өгч байгаа найзууддаа цагаа маш сайн тооцоолоорой. ЭЕШ шалгалт гэж бодолгүйгээр энгийн шалгалт шиг тайван байгаарай гэж хэлье" гэж байлаа.
Хөвсгөл аймгийн Хатгал сумын зуны өнгийг MPA.MN агентлагийн гэрэл зурагчин Д.Занданбат гэрэл зурагт ийн буулгажээ.
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.
Зөвшөөрлийн тухай хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой тусгай зөвшөөрлүүдийг бүрэн цахимжуулах үүргийг Ерөнхий сайд өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр холбогдох сайд нарт өгсөн байна.
Өнгөрсөн долоо хоногийн засгийн газрын хуралдаанаар авто зам засвар арчлалтын үйлчилгээ эрхлэгч 20 ААН ашиггүй ажиллаж байна гэх үндэслэлээр нэгтгэх шийдвэр гаргасан. "Авто зам засвар арчлалт" ТӨХК-иас 20 байгууллагыг нэгтгэхийг эсэргүүцэж буй талаар Монголын авто замчдын ҮЭ-ийн холбооноос мэдээлэл өглөө.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Н.Мандуул цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Сэлэнгэ аймаг Ерөө сумын Бугант баг ”Гучинтавын-Ам” гэдэг газар 06-р сарын 12-ны өдөр ойн түймэр гарсан тухай дуудлагаар Сэлэнгэ аймгийн ОБГ-аас 22 алба хаагч 1 автомашинтай, орон нутгаас 28 хүн, 1 автомашинтайгаар түймрийг унтраахаар ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд 24 шалгалтын байранд 15,783 сурагч шалгалт өгөх
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн зам талбайд төлбөртэй зогсоол ажиллуулах боломжтой зам, талбайн байршлыг судалж, танилцуулах ажлын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар танилцууллаа.
Цахим өртөө холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхдөл: Дэлхийн 190 гаруй улсаас 115 нь гадаадад байгаа иргэдийнхээ сонгох эрхийг бүрэн хангадаг. Иймд УИХ-ын сонгуулийн тухай хуульд тодорхой заалтуудыг өөрчилж, тойрог байгуулах үед гадаадад байгаа иргэддээ зориулаад тодорхой тойргууд гаргаж өгөхийг хүсэж байна. Гадаадад амьдарч буй иргэдийг тив тивээр нь бүсчилж тойрог үүсгээд УИХ-ын гишүүнтэй болох хүсэлтэй байна. 126 гишүүний 3-4 гишүүний асуудлыг л ярьж байна. Парламентийн 2-3 хувьтай л тэнцэх суудлыг гаргаж өгөөч" гэв.