Б.Буяннэмэх: Петрочайна компанийн 592 тонн аюултай хог хаягдлыг устгалд оруулсан
Химийн хог хаягдлыг "Элемент" ХХК нь тусгай зөвшөөрлийн дагуу устгалд оруулдаг. Улмаар "Элемент" ХХК нь “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай гэрээ байгуулан химийн бодисын хог хаягдлыг устгалд оруулж байгаа. Улмаар "Элемент" ХХК нь 2023 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 32 нэр төрлийн 577 тонн аюултай хог хаягдлыг устгалд оруулсан. Мөн бид Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт аюултай хог хаягдлыг устгах, дахин боловсруулах үйлдвэрийг 20 га газар талбайд барьж байгуулахаар ажиллаж байна"

















