Тархи, нугасны хавдрын байрлалыг тогтоох тоног төхөөрөмж боллоо
Энэхүү төхөөрөмжийг суурилуулан ашигласнаар мэдрэлийн мэс заслын зарим өвчний шалтгаанаар гадаад улсад эмчлүүлэх урсгалыг бууруулах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Энэхүү төхөөрөмжийг суурилуулан ашигласнаар мэдрэлийн мэс заслын зарим өвчний шалтгаанаар гадаад улсад эмчлүүлэх урсгалыг бууруулах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 166 халдвар батлагдлаа. Үүний 111 нь Улаанбаатарт, 55 нь орон нутагт бүртгэгдлээ.
Украин Улсад байнга оршин суудаг 24 монгол иргэн 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Польшийн хилээр нэвтрээд байна.
Өнөөдөр /2022.02.28/ Улаанбаатар хотод суурин 155 цэгт 155 багийн 742 эмч, ажилтан ажиллана.
Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурч, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна.
Өнөөдрийн байдлаар нийт 8 иргэн Польшийн хилээр нэвтрээд байна. Киев хотоос 13 Монгол иргэн Украины хил рүү явж байгаа. Тус иргэдийг авахаар Унгар, Чех дэх манай ЭСЯ-ны ажилтнууд Польшийн хил дээр очоод байна. Иргэдээ авчрах ажиллагаанд тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор ГХЯ-наас Орос, Польш хэлтэй консулын ажлын туршлагатай хүмүүсээ өнөөдөр Варшав руу явуулсан.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 390 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 187 Улаанбаатарт, 203 орон нутагт бүртгэгдэв. Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай нас баралт бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2835 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 737 хүний биеийн байдал хөнгөн бол 42 хүн нэн хүнд байна.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 30, II тунд 34, III тунд 296, IV тунд 570, нийт 930 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 53.2 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.1 хувь байна.
27-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар-Москва-Франкфурт-Москва-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн нислэгүүд нь Украин улсын агаарын хил орчмын бүсээс алслагдсан зайд нислэг үйлддэг.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс С.Эрдэнэ, Б.Ундармаа, А.Ариунболд нарт холбогдох нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг “Капитал” банкинд байршуулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дараах үл хөдлөх хөрөнгүүдийг “Капитал банк” ХХК-д мөнгөн хөрөнгөө хадгалуулж байсан хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөөр барьж гүйцэтгүүлсэн нь тогтоогдсон.
Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан шатрын тэмцээнийг Дотоодын Цэргийн Штабаас "Хүч" спорт хороотой хамтран зохион байгуулж байна.
2021 оны арваннэгдүгээр сарын 28-наас Монгол Улсаас экспортолдог байсан тодорхой нэр төрлийн ачаануудад БНХАУ-ын талаас хориг тавьсан. Хэлэлцээрээр хоногт 14 галт тэрэг болгосон. Одоогийн байдлаар хоногт 10 галт тэрэг гарч байна. Хорио бүрэн цуцлагдаагүй. Гарч буй галт тэргэнд дамжин өнгөрөх ачаатай чингэлэг 4, бусад нь экспортын төмрийн хүдэр, нүүрс, Эрдэнэтийн зэс гэх ачаанууд байна.
Замын-Үүд Эрээний хооронд чингэлгийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа нэгдүгээр сарын 11-нээс эхэлсэн. Өчигдөр буюу хоёрдугаар сарын 24-ний өдрийн байдлаар 50 машинд нийт 65 чингэлэг орж ирсэн байна. Чингэлэг тээвэрлэлт эхэлсэн өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 1798 машинд 20 тонны 1081, 40 тонны 1251, нийт 2332 чингэлэг ачаа барааг оруулж иржээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 517 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 279 Улаанбаатарт, 238 орон нутагт бүртгэгдэв. Мөн хугацаанд халдварын улмаас 4 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2095 болж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 3105 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 818 хүний биеийн байдал хөнгөн бол 453 хүн нэн хүнд байна.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон холбогдох албаны хүмүүс Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад ажиллаж байна.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 2 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 319 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 115 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.
Консулын ажилтнууд “дайн болохгүй” гэж инээж шоолоод байхаар нь төгсөх курсын оюутнууд учраас Монгол Улсаас бичиг хүлээгээд үлдчихсэн байсан. Улсаас бид санхүү хүсээгүй, тусгай онгоц ч хүсээгүй. Ганцхан бичиг хүссэн. Удаан хугацаанд худлаа ярьж, хойрго хандсан учраас цаашид яахыг мэдэхгүй, итгэхгүй байна.
Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн Чандмань хорооны 1 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 10:54 цагт хүлээн авсан байна.
Хөгжлийн банкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.