Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Өнөөдөр Баян-Өлгийн зүүн, Увсын өмнөд, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Өнөөдөр Баян-Өлгийн зүүн, Увсын өмнөд, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Онцлууштай нь “Эрдэнэт үйлдвэр”, Монголросцветмет ХХК хоёр компанийн хувьцаа төрд шилжсэн үйлдэл нь “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн бие даасан сайн дурын шийдвэр биш учих нийт хэлцлийн үнэлгээг анхны худалдан авсан үнээр тогтоох нь зах зээлийн бус аргачлал юм” гээд торгууль, алданги, нэмэгдүүлсэн хүү, эх үүсвэрийн хүү зэргээс хүлээсэн ноцтой хохирлуудаа ч дурдсан байдаг нь маргах аргагүй.
Улстөрч.мн сайтын сэтгүүлч Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргаас тодруулга мэдээлэл авчээ. Ингэхдээ мэргэжлийн бус алдаа гаргаж, түүний бичлэгийг цахим орчинд цацсан нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад байна. Тус мэдээллээс үүдэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга ажлаасаа халагдсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа юм. Гэхдээ уг мэдээлэл үнэн эсэх нь тодорхой болоогүй байна.
Засгийн газрын 2022 оны 118 дугаар тогтоолоор улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлсэн хүнсний ногооны үрийн үнийг 80 хувь хөнгөлөн олгохоор шийдвэрлэсний дагуу 21 аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн газруудад байцаа, шар лууван, шар манжин, хүрэн манжин, тарвас, бууцай, сармис, урт сонгино, хүлэмжийн хэмх, лооль, чинжүүний үрийг тус тус хуваарилан хүлээлгэн өгсөн бөгөөд хүнсний ногооны үрийг иргэдэд олгох ажил нийслэл, сум, аймагт явагдаж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 41 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 37 нь Улаанбаатарт, 4 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 184 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 10 хүний биеийн байдал нэн хүнд бол 13 хүн хөнгөн байна.
Шадар сайд С.Амарсайхан энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд миний нэр дээр дуудах хуудас ирүүлсэн. Ингэхдээ надад өөрт гардуулж өгөөгүй. Манай өндөр настай ээжид дуудах хуудас хүргүүлсэн. Мөн өдрийн орой дуудах хуудастай танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулиар хянан шийтгэх, гэрчээр мэдүүлэг авах дуудах хуудас байсан. Улмаар нэг дэх өдөр Улсын мөрдөн байцаах газар ирж, хошууч н.Дашцэрэнтэй уулзсан. Өргөдөлтэй нь танилцахад Шадар сайд надад фэйсбүүкийн постноос болж гомдсон асуудал гарсан байсан.
"Оюутолгой" компани ажлын байрны дарамтыг төгс утгаар нь хэрэгжүүлдэг учраас ажилчид тарж бутарч байна. Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлснээс хойш ажилчдад хууль ёсоор олгох ёстой цалинг хассан. Илүү цагийн нэмэгдэл хассан. Батлагдаагүй журмыг үндэслэн илүү цагийн нэмэгдэл, баярын өдрийн нэмэгдлийг хассан. Тайлбар шалтгааныг албан ёсоор өгөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад илүү цагийн нэмэгдлийг хасах заалт байхгүй. Хүнд хортой нөхцөлд 12 цаг ажиллуулаад нэмэгдэл хөлс өгөхгүй байна гэдэг бол маш том зөрчил. Оюутолгой төсөл дээр олон сая төгрөгийн цалин авдаг ажилчин байхгүй. Гар дээрээ 600.000 төгрөгийн цалин авдаг олон ажилчин бий. Олон сая төгрөгийн цалинг дарга нар авдаг. Мянга мянган ажилчдын хөдөлмөрийг мөлжиж, боолчилж байна. Энэ асуудлыг олон жил ярьж байна. Үүнийг нотлох баримт бий.
Баянхонгор аймгийн Жинст сумын Бодь 5 дугаар баг 14:30 цагийн үед мөндөр орсоны улмаас сумын уурын зуухан дээр аянга буусан тухай мэдээллийг 04.20-ны өдөр 15:40 цагт хүлээн авсан байна.
Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 21 жилийн дараа дахин Монгол Улсад зохион байгуулагдаж байна. Тэмцээн энэ сарын 19-24-ний өдрүүдийн хугацаанд үргэлжилнэ. Тус тэмцээнд дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, Азийн бөхийн холбооны тэргүүн, дэлхийн бөхийн холбоонд өндөр албан тушаал эрхэлдэг хүмүүс 23 орны 250 гаруй тамирчид, 100 гаруй шүүгч дасгалжуулагч, албаны хүмүүс хүрэлцэн ирсэн байна.
Шадар сайд С.Амарсайхан фейсбүүкт пост бичсэн иргэнийг Мөрдөн байцаах газраар шалгуулахаар өргөдөл өгсөн талаар иргэд мэдээлнэ.
Намрын үзлэг тооллогоор механик гэмтэлд өртсөн, хүний хөлд талхлагдсан ногоон байгууламжийн хэмжээг гаргаж, ирэх оныхоо төсөвт суулгаж, ирэх оны ажлаа төлөвлөдөг. Тодруулбал, нөхөн тарих болон шинээр гудамж цэцэрлэг тохижуулах ажлыг төлөвлөдөг гэсэн үг. Төлөвлөгөөний дагуу 2022 оны ажлаа гүйцэтгэж байна. Энэ жил нийт 60 мянган мод, бут, сөөг тарихаар төлөвлөсөн. Мөн шинээр болон нөхөн тарилтаар 120 мянган мкв талбайд зүлэг тарих бол замын уулзвар, гарц, аюулгүйн тойрог, Сүхбаатарын талбай зэрэг онцлог объектуудад 180 мянган нэг наст цэцэг тарихаар төлөвлөсөн.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 3, II тунд 14, III тунд 72, IV тунд 69, нийт 158 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.9 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.8 хувь байна.
Ихэнх нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулс болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн “Ац холбоо” гэх газар энэ сарын 18-нд гарсан түймрийг унтраахаар 167 хүн, 27 автомашин ажиллаж байна.
205 мянган цалинтай ээж, 220 мянган одонтой ээж, 110 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Өнөөдөр цалинтай ээж нэрийдлээр 50 мянган төгрөг олгож байна. Цалин гэдэг нэр өгсөн юм л бол цалингийн мөнгийг олгооч гэж шаардахаар ирсэн. Засгийн газар иргэндээ хариу өгдөг болсон байна. Тэтгэвэр тэтгэмжийг нэмээч гэж хоёр жил шаардлага хүргүүлсэн. Ингээд нэмснийхээ дараа иргэн Г.Хажидмаад тэтгэвэр тэтгэмжийг нэмсэн гэсэн шаардлагын хариуг ирүүлсэн.
Уг чуулга уулзалтад 30 байгууллага оролцоно. Монголын циркчдийн удирдах зөвлөл байгуулна. Цаашид хамтран ажиллаж, циркийн урлагийг илүү хөгжүүлэхэд анхаарна. Циркчдийнхээ нийтийн эрх ашиг, нийгмийн асуудал болон цааш цаашдын урлаг уран сайхны асуудалд нөлөөлнө. Чуулга уулзалт нэг байгууллагын эрх ашгийн төлөө бус нийт циркчдийн эрх ашгийн төлөө байх болно
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 51 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 45 нь Улаанбаатарт, 6 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 162 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 10 хүний биеийн байдал нэн хүнд бол 14 хүн хөнгөн байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Төрийн ордоны баруун хаалганы дэргэд иргэн Г.Хажидмаа “Цалинтай ээж” хөтөлбөр болон одонгийн мөнгийг нэмэх шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлнэ.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 48 цэгт 48 багийн 194 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.