Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 156 цэгт 156 багийн 746 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана.

Дэлгэрэнгүй
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно

Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр  хүрч ширүүснэ.

Дэлгэрэнгүй
Украинд байгаа 27 монгол оюутныг татан авахаар боллоо

Украинд байгаа 27 монгол оюутныг татан авахаар боллоо

Өнөөдрийн байдлаар 41 оюутан эх орондоо ирээд байна. Одоо төгсөх курсын болон хэлний бэлтгэлд сууж байгаа 27 оюутан Украин улсад байна. Тэд эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан.

Дэлгэрэнгүй
“Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-аас зөвлөмж гаргалаа

“Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-аас зөвлөмж гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-аар нуурын экосистемийг хамгаалах, бохирдол, доройтлыг бууруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хэлэлцэн зөвлөмж гаргав.

Дэлгэрэнгүй
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн талаар нээлттэй хэлэлцэнэ

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн талаар нээлттэй хэлэлцэнэ

НИТХ-аас Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/-гийн газар олголт, түүний төлөвлөлт болон  ҮСАХ нь үүргээ биелүүлж буй эсэхийг судалж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг 2021 онд байгуулсан. Ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар ахалдаг бөгөөд Ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Дэлгэрэнгүй
Украин дахь Монгол иргэн: Метроны хонгилд нуугдаж байна

Украин дахь Монгол иргэн: Метроны хонгилд нуугдаж байна

Харьков хотод хоргодох байр байхгүй. Агаарын дайралт эхэлснээс хойш хүмүүс метронд нуугдаж байгаа. Бид ч метронд сууж байна. Манай хотод Монгол оюутнууд суралцдаг. Харьков хотод суралцдаг Монгол оюутнууд нэгнийдээ цуглараад хамт байгаа юм байна. Утасны сүлжээнд нь доголдол үүссэн учраас ярих боломжгүй байгаа. Тийм учраас “метронд, аюулгүй газар ороорой” гэж зурвас бичсэн.  Монгол Улсаас Польш Улсад суугаа ЭСЯ болон Украин дахь Өргөмжит консулаас холбогдож  “Украины нийслэл Киевд ирэх боломж байна уу” гэж асуусан. Бидэнд метроноос  гарах боломж  алга.  Гадагшаа гарах боломжгүй. Харьков хотоос гарах хөдөлгөөнийг хаасан. ОХУ-ын танк манай  хот руу ороод ирсэн гэх мэдээлэл сая ирлээ

Дэлгэрэнгүй
Аюулгүй галлагаа арга хэмжээнд 3867 өрхийн 5480 гаруй иргэнийг хамруулжээ

Аюулгүй галлагаа арга хэмжээнд 3867 өрхийн 5480 гаруй иргэнийг хамруулжээ

Онцгой байдлын ерөнхий газраас галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүй байдлын стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилт, айл өрхийн пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангуулах ажлыг олон нийтэд өргөн хүрээтэй сурталчлан таниулах, объектын гал түймрийн тоо хохирлыг бууруулах зорилгоор “Аюулгүй галлагаа” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй
Шинээр 497 халдварын тохиолдол батлагдаж, 2 хүн нас барлаа

Шинээр 497 халдварын тохиолдол батлагдаж, 2 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 497 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 257 Улаанбаатарт, 240 орон нутагт бүртгэгдэв. Мөн хугацаанд халдварын улмаас 2 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2091 болж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 3238 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 894 хүний биеийн байдал хөнгөн бол 45 хүн нэн хүнд байна.

Дэлгэрэнгүй
Тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх үед осол гарчээ

Тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх үед осол гарчээ

Тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх үед осол гарчээ. Тодруулбал, "Их тээвэр" ХХК-ний машин нь хоёрдугаар сарын 22-ны өдөр Чулуун-Овооны тойрог дээр тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх үед бэхэлгээ нь тасарч Toyota Priuse маркын улсын дугаартай автомашиныг мөргөсөн осол гаргасан байна.

Дэлгэрэнгүй
Завхан аймгийн Шилүүстэй суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Завхан аймгийн Шилүүстэй суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Завхан аймгийн Шилүүстэй сумын Баян-Улаан багийн “Баян-Улаан” гэдэг газар 02.24-ний өдрийн 05:09 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:16 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ. 

Дэлгэрэнгүй
ИРГЭД: Автомашин ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх нь БУРУУ

ИРГЭД: Автомашин ачилтын төлбөрийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх нь БУРУУ

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас  “Авто замын түгжрэлийг бууруулах шийдэл судалгаа”-г захиалан хийлгэжээ. Ингэхдээ судалгаанд оролцогчдын 73 хувь нь машин ачилтын төлбөрийг  100 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхийг дэмжсэн бол, 13 хувь нь төлбөрийг нэмэгдүүлэхгүйгээр хэвээр үлдээх нь зөв гэж үзжээ.

Дэлгэрэнгүй
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 156 цэгт 156 багийн 746 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана.

Дэлгэрэнгүй
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.

Дэлгэрэнгүй
Нийслэлийн 2022 оны төсөвт дүн шинжилгээ хийжээ

Нийслэлийн 2022 оны төсөвт дүн шинжилгээ хийжээ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд Нийслэл хотын төсвийн ерөнхий төлөв байдлын судалгааг хийж гүйцэтгэж байгаа юм. Энэ хүрээнд нийслэлийн 2022 оны батлагдсан төсөвт хийсэн дэлгэрэнгүй дүн шинжилгээний урьдчилсан үр дүнг танилцуулах уулзалт өнөөдөр боллоо.

Дэлгэрэнгүй
Сурагчид гал түймрийн үед өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалахад суралцжээ

Сурагчид гал түймрийн үед өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалахад суралцжээ

Аймгийн Онцгой байдлын газар “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагын “Сэлэнгэ” нэгдсэн хөтөлбөртэй хамтран “Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн танхим”-ыг байгуулсан.

Дэлгэрэнгүй
ФОТО: “Янзтай” дээд лигийн плей-оффын тоглолтууд үргэлжилж байна

ФОТО: “Янзтай” дээд лигийн плей-оффын тоглолтууд үргэлжилж байна

Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн “Янзтай” дээд лигийн энэ улирлын плей-оффын тоглолтууд үргэлжилж байна. Плей-оффын шатанд шилдэг найман баг өрсөлдөж байгаа юм. 

Дэлгэрэнгүй
Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал албан тушаалаа орон сууцаар наймаалцжээ

Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал албан тушаалаа орон сууцаар наймаалцжээ

Завхан аймгийн МАН-ын хорооны гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд Завхан аймагт МАНАН үүсээд байгааг хэлж байна.

Дэлгэрэнгүй
Шинээр 525 халдварын тохиолдол батлагдаж, 2 хүн нас барлаа

Шинээр 525 халдварын тохиолдол батлагдаж, 2 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 525 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 232 Улаанбаатарт, 293 орон нутагт бүртгэгдэв. Мөн хугацаанд халдварын улмаас 2 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2089 болж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 3409 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 881 хүний биеийн байдал хөнгөн бол 49 хүн нэн хүнд байна.

Дэлгэрэнгүй
Дархлаажуулалтын III тунгийн хамрагдалт 53.1 хувьтай байна

Дархлаажуулалтын III тунгийн хамрагдалт 53.1 хувьтай байна

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 26, II тунд 35, III тунд 338, IV тунд 374, нийт 773 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 53.1 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.8 хувь байна.

Дэлгэрэнгүй
Автомашины төмөр хийцэд хавчуулагдан нэг иргэн нас барлаа

Автомашины төмөр хийцэд хавчуулагдан нэг иргэн нас барлаа

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгойн /11 дүгээр/ багийн 1 дүгээр гудамжинд суудлын автомашин /3 зорчигчтой/, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана мөргөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 02.22-ний өдрийн 23:44 цагт хүлээн авчээ.

Дэлгэрэнгүй