45 удаагийн дуудлагаар 16 иргэнийг авран хамгаалжээ
Нийслэлийн хэмжээнд 12 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд гал түймрийн 43, аврах ажиллагааны 2 нийт 45 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Нийслэлийн хэмжээнд 12 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд гал түймрийн 43, аврах ажиллагааны 2 нийт 45 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт аймгийн төвүүдийн өсөн нэмэгдэж буй дулааны эрчим хүчний хэрэглээг хангаж, дутагдлыг нөхөх зорилгоор шинэ эх үүсвэр, дулааны шугам сүлжээ барих ажлыг хэрэгжүүлэхээр тусгагдсан. Энэ ажлын хүрээнд БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 10 аймгийн төвд дулааны станц барих “МОН-14” төслийг Эрчим хүчний яам хэрэгжүүлж байна.
Цагдаагийн байгууллагаас зургаан постонд үүрэг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд 4236 тээврийн хэрэгслээр 8348 иргэн нэвтэрлээ. Улаанбаатар хотын бүсээс гадагш сайжруулсан шахмал түлш тээвэрлэсэн таван удаагийн зөрчил илрүүлсэн. Мөн 205 шуудай сайжруулсан шахмал түлшийг Амгалан дулаан станцад буулган зөрчлийг материалжуулан, мэргэжлийн хяналтын газар өгч ажилласан.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 83 тохиолдол батлагдсан байна. Үүний 57 нь Улаанбаатарт, 20 нь орон нутагт, 6 нь зөөвөрлөгдөн бүртгэгдлээ. Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай нас баралт 1 бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1941 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 31 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга баг “Эг”-ийн голд арванхоёрдугаар сарын 15-нд өдрөөс халиа үүсэж эхэлсэн бөгөөд 12.24-ний өдөр тус сумын 2, 4 дүгээр багийн 33 өрхийн байшин, гэр усанд автсан тухай мэдээллийг 12.25-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан байна.
Цаг уурын байгууллагаас ирэх нэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна.
БОАЖЯ-нд тус яамны удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НХМГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлнэ.
Сурагчдын амралт энэ сарын 20-ноос хуваарийн дагуу эхэлсэн. Ингэхдээ хүйтний улирал эхэлж, томуу томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж буйтай холбоотойгоор арванхоёрдугаар сарын 10-наас эхэлж 100 хувь танхимаар хичээллэж амарсан. Өөрөөр хэлбэл, сурагчдын амралт эхлээд долоо хонож байна. Гэтэл сурагчид амрах бус багшийн өгсөн даалгаврыг хийсээр өдрийг өнгөрөөж байна.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан 2021 оны 12-р сарын 29-ний 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Өнөөдөр Улаанбаатар хотод 171 суурин, 10 түр цэгт 183 багийн 847 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 10 түр цэг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, хүйтний эрч бага зэрэг суларна.
Монгол Улсын начин Э.Энхбат агсны гэгээн дурсгалд зориулж Сүхбаатарын талбайд зул өргөх ёслол боллоо. Тодруулбал, хүнд гэмтлийн улмаас удаан хугацаанд эмчилгээ хийлгэж байсан Монгол Улсын начин Э.Энхбат өчигдөр орой таалал төгссөн.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 248 тохиолдол батлагдсан байна. Үүний 167 нь Улаанбаатарт, 74 нь орон нутагт, 7 нь зөөвөрлөгдөн бүртгэгдлээ. Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай нас баралт 1 бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2053 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 35 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 42, II тунд 131, нэмэлт сэргээх тунд 1568, нийт 1741 иргэнийг дархлаажууллаа.
Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
НИТХ-ын 2021 оны отгон хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолд нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай заасан бөгөөд уг тогтоолын хэрэгжилтийн талаар Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр танилцуулсан юм
Голомт банк шинэ оныг угтан “Hello22” онлайн худалдан авалтын урамшууллыг зарлаж байна. Энэхүү урамшуулал нь 2021.12.25-2021.12.31-ний хооронд ердөө 7 хоног л үргэлжлэх юм. Hello22 урамшуулал үргэлжлэх хугацаанд та Голомт банкны бүх төрлийн карт болон SocialPay аппликэйшн ашиглан дараах 7 вэбсайтаас худалдан авалт хийгээд 22%-ийн буцаан олголт авах боломжтой.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан 2021 оны хоёрдугаар сарын 11-нээс Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарын үйл ажиллагааг 24 цагийн горимд шилжүүлэн ажиллаж байна.