Вакцины III тунд хамруулахын тулд албадлагын арга хэмжээ авахыг даалгав
Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцны нэмэлт тунгийн дархлаажуулалтыг улс орон даяар идэвхжүүлэх чиглэлийг өгөөд буй.
Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцны нэмэлт тунгийн дархлаажуулалтыг улс орон даяар идэвхжүүлэх чиглэлийг өгөөд буй.
ХӨСҮТ, УБТЗ-ын Төв эмнэлэг хамтарч дархлаажуулалтын хөдөлгөөнт цэгийг байгуулжээ.
Нийслэл Улаанбаатар хотын өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах ба техникийн хурал цахимаар энэ сарын 24-ны 16:00 цагт болно.
Боловсролыг тууштай дэмжигч, сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Голомт Банкны Нэрэмжит Оюутны Тэтгэлэгт Хөтөлбөр”-ийн шилдэг оюутнуудыг тодруулан зарлалаа. 17 дахь жилдээ зарлагдаж буй тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдгийн шилдэг 100 оюутанд батламж гардуулах ёслолын арга хэмжээг энэ оны 11-р сарын 19-ний өдөр зохион байгуулж, оюутнуудад батламж болон мөнгөн тэтгэлгийг гардуулан өгсөн юм.
Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 287 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 197 нь Улаанбаатарт, 90 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 8 хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 8 365 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 3185 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 187 иргэний бие нэн хүнд байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.3 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 27.3 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2966 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.860 (76.3 хувь), 16-17 насны 26.686 (78.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.
1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон юм.
Нийслэлд энэ өвлийн анхны цас өнгөрсөн тав дахь өдөр орлоо. Хэдийгээр өвлийн анхны цас орж өнгө нэмсэн ч өнөөх түгжрэл нь хэд дахин нэмэгдэв. Өөрөөр хэлбэл, зам дээр нэг цэгээс нөгөө цэг хүртэл хэдэн цаг зогсдог байсан бол энэ хугацаа уртсав. Жилийн жилд нийслэлчүүд түгжрэлийн зовлонтой. Цастай зэрэгцэн нийслэлчүүдийн хувьд замын халтиргаа гулгаа, автомашины түгжрэл үүсдэг
"Бүрэн Монгол" төслийн хүрээнд зохион байгуулсан барилдаанд Ө.Бат-Орших, у.з Д.Анар, у.х Б.Бат-Өлзий, О.Хангай, Д.Бат-Эрдэнэ, Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр нараар магнайлуулан Улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосноос улсын шинэ харцага Б.Цэдэнсодном 7 даван түрүүлж, улсын шинэ заан Д.Анар үзүүрлэв. Их шөвөгт улсын харцага О.Хангай, улсын начин Д.Амарсайхан нар шалгарлаа. Өнөөдрийн барилдаанд хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгчийн зарлигаар шинээр цол, чимэг хүртсэн бөхчүүд зодоглосон нь бас нэг сонин байлаа. Дунд шөвгийн наймд у.г Ө.Бат-Орших, у.х Ц.Мөнхбаяр, у.н Б.Серик, а.х.а Ө.Батзул нар үлдэв.
Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 23, суурин 52, түр 25 цэгт 102 багийн 436 эмч, ажилтан ажиллаж, 5818 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвүүдэд 25 түр цэг ажиллаж байна. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 509 тохиолдол батлагдсан байна. Үүний 270 нь Улаанбаатарт, 239 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 7 хүн нас барсан байна. Ингэснээр нийт нас баралт 1867 болов.
Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 536 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 339 нь Улаанбаатарт, 197 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 41-80 насны 8 хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 8 759 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 3488 -ын биеийн байдал хөнгөн байгаа бол 184 иргэний бие нэн хүнд байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 3, суурин 23, түр 23 цэгт 51 багийн 249 эмч, ажилтан ажиллаж, 4492 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө
Өнөөдөр Өвөрхангай, Дундговийн хойд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурч, Говь-Алтай, Өмнөговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газарт очиход муу.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн өмчид барилга байгууламж, хөрөнгө бүртгэн авах, гудамж нэршүүлэх тухай хэлэлцэж, Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлээр өгсөн үүргийн биелэлтэй танилцсан юм.
Орчин цагийн номын сан үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын V хуралдаан өнөөдөр боллоо.
Цар тахлын улмаас хичээл сургалтын үйл ажиллагаа хоёр хичээлийн жил дараалан доголдсон. Харин 2021-2022 оны хичээл жилийг хосолмол байдлаар эхлүүлэх шийдвэр гарч өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Тухайн бүс нутаг ногоон болон шар түвшинд шилжвэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимд шилжүүлэх журамтай. Өчигдрийн байдлаарх улсын хэмжээний статистик мэдээллийг хүргэж байна.