Монголын сагсан бөмбөгийн нэгдсэн "Дээд лиг" өнөөдөр эхэлнэ
Монголын Сагсан бөмбөгийн нэгдсэн Дээд лиг өнөөдөр эхэлнэ. Ингэхдээ 13 баг бүрэлдэхүүнтэй эхлэх юм.
Монголын Сагсан бөмбөгийн нэгдсэн Дээд лиг өнөөдөр эхэлнэ. Ингэхдээ 13 баг бүрэлдэхүүнтэй эхлэх юм.
Өнөөдөр Улаанбаатар хотод 172 суурин, 14 түр цэгт 188 багийн 866 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 14 түр цэг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.
Нэг талаас хэм хэмжээг цуцлаад, хүчингүй болгохоор аюулгүй байдал талаасаа иргэд яг ийм асуулт тавина. Лаос Улсын жишээг татъя. Манайхаас хөгжил дорой байсан улс яаж хөгжсөн гэдгийг бүгд мэдэж байгаа. Тус улсад тодорхой түвшний орлоготой аж ахуйн нэгжүүдэд ямар ч шаардлага тавьдаггүй.Ийм байдлаар бизнес эрхлэгчдээ дэмждэг.
Бид хоёр жилийн турш амаргүй нөхцөл байдалд ажиллаж байна. Маш олон удаагийн хэлэлцүүлэг, уулзалт, судалгаанаас ковидтой холбоотой хөл хорио, төрийн зүгээс үзүүлдэг шалгалт, дарамт шахалт их байна, үүнийг хэрхэн цөөлөх вэ гэдэг асуудал байнга хөндөгдөж ирсэн. Манай хийсэн хүнд суртлын судалгаагаар төрийн 940 гаруй зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүд авдаг. Хугацаа сунгах, ээлжит болон ээлжит бус шалгалт нь үйл ажиллагаанд хамгийн том дарамт болдог. Өнөөдрийн Хотын даргын хийсэн мэдэгдэл бизнес эрхлэгчдэд, аж ахуйн нэгжүүдэд маш чухал. Тэр дундаа хүнд суртлын индекс хотод илүү өндөр байдаг. Эхний ээлжид 74 худалдаа, үйлчилгээнд зөвшөөрөл авах шаардлагагүй болж байгаа нь бизнес эрхлэгчдэд, аж ахуйн нэгжүүдэд маш том дэмжлэг.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нэн чухал шийдвэрт өнөөдөр гарын үсэг зурж баталгаажуулсан талаараа мэдээлэл хийлээ. Энэхүү шийдвэр нь нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 74 төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг нээж байгаагаараа онцлог юм.
“Парис-2024”цаашлаад “Лос-Анжелес-2028” олимпод бэлтгэгдэж буй Францын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар Халдо Мехедди ажилладаг бөгөөд манай улсад 10 тамирчин, 1 эмчийн хамт бэлтгэл сургуулилт хийсэн юм.
"Жаст групп" ХХК-ийн захирал Ш.Батхүү нарын нэр бүхий 6 шүүгдэгчид холбогдох шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 12 сарын 20-ны өдөр товлогдосон боловч шүүгдэгч Г.Алтан биеийн байдлын улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, мөн түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаан давхардсан талаар баримт ирүүлсэн байх тул шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.
Гэм буруугүй, хохирогчгүй байхад нь гэм буруутай гэж шүүсэн гэсэн асуудал яригдаж байгаа байх. Ийм асуудал байхгүй. Мөрдөгч, прокурор нар нотлох баримтыг цуглуулдаг. Шүүх нотлох баримтын хүрээнд асуудлыг шийдэж, хуульд заасан үндэслэлийн дагуу ял шийтгэл оноодог. Хэн нэгэнд хүчээр тулгаж ял оноож байгаа зүйл байхгүй.
Улсын хэмжээнд 2021 онд Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Ховд, Өвөрхангай, Архангай зэрэг 9 аймгийн 33 суманд нийт 65 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 45,7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Түүнчлэн иргэдийг стандартын зуух хэрэглэж заншихыг уриалав. Түүхий нүүрс, стандартын бус зуух хэрэглэснээр зөвхөн та, танай гэр бүлийнхэн хохироод зогсохгүй хөрш айлынхан ч мөн хордож байдаг тул хөрш айлууд, зэргэлдээ суурьшиж буй хүмүүсийн мэдээлэл чухал байгааг тодотгосон юм. Өнгөрсөн хугацаанд сайжруулсан шахмал түлшний хоногийн борлуулалт 3000-3200 тоннд хүрчээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 125 тохиолдол батлагдсан байна. Үүний 85 нь Улаанбаатарт, 37 нь орон нутагт, 3 нь зөөвөрлөгдөн бүртгэгдлээ. Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай нас баралт 2 бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2291 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 36 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Хүйтний улирал эхэлснээс хойш цагдаагийн байгууллага иргэд аж ахуй нэгжээс угаартлаа гэсэн дуудлага 205 орчим ирсэн. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн зориулалтын бус түлш хэрэглэсэн талаарх дуудлагыг 102 дугаарын утсанд хүлээж авдаг болсон. Үүнтэй холбоотой дуудлага мэдээлэл амралтын хоёр өдөр ирээгүй байна
Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 19-нд нийслэлийн хэмжээнд I тунд 15, II тунд 49, нэмэлт сэргээх тунд 753, нийт 817 иргэнийг дархлаажуулжээ.
Дунд шөвгийн наймд улсын харцага Б.Орхонбаяр, улсын начин Д.Амаржаргал, Б.Даваа-Очир, аймгийн хурц арслан Ө.Батзул нар үлдэв. Их шөвгийн бөхчүүдэд шагналыг Хантайшир дэвжээний гүйцэтгэх захирал, улсын гарьд Н.Ганбаатар, дэд тэргүүн Алтай констракшны захирал Х.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав болон Хантайшир дэвжээний бусад удирдлагууд гардууллаа.
ХӨСҮТ -д ажиллаж, Монгол улсад Омикрон хувилбар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх тандалтыг боомтууд дээр хийж буй Тандалтын албаны ажлын үр дүнтэй танилцаж, зөөвөрлөгдөж буй тохиолдлуудын хавьтлуудын судалгааг улам эрчимжүүлэх, хяналтыг нарийвчлан хэрэгжүүлэх чиглэлийг өгсөн байна.
Олон нийтийн цахим хуудас шинэ жилийн зургаар дүүрэх аж. Хүн бүр цахим хуудасны өдрийн түүхэндээ шинэ жилийн баяраа тэмдэглэж буйгаа харуулах. Ингэхдээ ажаад байхад хүмүүс нэг биш нэлээн хэдэн шинэ жилийн баярт уригдаж оролцож байгаа харагдана. Хэдийгээр улсын онцгой комиссоос аливаа арга хэмжээнд оролцохдоо заавал гуравдугаар тунд хамрагдсан байх ёстой гэсэн шаардлага тавьсан боловч түүнийг биелүүлж байгаа нь цөөхөн аж.
Өнөөдөр Улаанбаатар хотод 172 суурин, 13 түр цэгт 187 багийн 862 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвд 13 түр цэг ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх,Тэс голын хөндийгөөр 14-19 хэм, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.