Төрийн архивын улсын үзлэг эхэллээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/173 дугаар тушаалаар баталсан “Төрийн архивын үйл ажиллагаанд улсын үзлэг зохион байгуулах тухай” хуваарийн дагуу Архивын ерөнхий газрын дэд дарга бөгөөд Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг гарсан. Тус Ажлын хэсэг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 9-ний өдөр НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэгт удирдамж, чиглэлээ танилцуулж Төрийн архивын улсын үзлэгийг эхлүүллээ.

















