Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 7600 хүнийг дархлаажуулна
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 18 цэгт 27 багийн 163 эмч, ажилтан ажиллаж, 7600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 18 цэгт 27 багийн 163 эмч, ажилтан ажиллаж, 7600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
ОХУ-ын зарим их, дээд сургууль дээрх зохицуулалтыг үл тоон Монгол оюутнуудыг заавал танхимын сургалтад хамрагдахыг шаардах, шалгалтанд хамруулахгүй байх, улмаар сургуулиас хасч болзошгүйг анхааруулж байна
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн статистик мэдээллийг гаргажээ. Өнөөдөр шинээр 1286 тохиолдол шинээр батлагдаж, 21-80 насны зургаан хүн нас барсан байна. Шинээр батлагдсан тохиолдлуудын 510 нь Улаанбаатарт, 776 нь орон нутагт бүртгэгджээ.
Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Олимпын наадам үргэлжилж байна. ОУХМ Мягмарын Дэлгэрхүү 50 метрийн өврөөр даллах сэлэлтийн тав дахь гараанд хурд сорьж, 24.63 секундын амжилт үзүүлжээ. Тэрбээр 2019 оны ДАШТ-д энэ зайг 23.93 секундэд туулж, улсын рекордыг шинэчлэн тогтоосон. Дэлгэрхүүгийн уралдсан зайд 73 тамирчин хурд сорьж байна
Эрүүл мэндийн сайд С.Энхболд НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишраг өчигдөр хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн уулзалтаар КОВИД-19 өвчлөлийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх бодлого шийдвэрийн талаар санал солилцсон юм. Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын ажлыг үр дүнтэй зохион байгуулж нийт хүн амынхаа 60,1 хувийг вакцинжуулсан нь маш өндөр амжилт гэдгийг НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишра онцлов.
Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд оролцож буй ачааны автомашинд Монгол Улсын Авто тээврийн тухай, Авто замын тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, НИТХ-ын 102 дугаар тогтоол болон эрх бүхий байгууллагаас батлан гаргасан дүрэм, журам, стандартын биелэлтийн байдалд хяналт, шалгалтыг баталсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулдаг.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс Дорноговь аймгийн Замын-Үүд суманд цаг үеийн асуудлаар ажиллаж байна.
Өнөөдөр Гадаад харилцааны яаманд болсон уулзалтад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Унгарын талаас Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто нарын төлөөлөл оролцлоо.
Ийм албан мэдээлэл ирээгүй байна. Хэрэв ийм мэдээлэл байгаа бол бидэнд өгөх хэрэгтэй. Нягталж үзнэ. Өнөөдрийн байдлаар 5300 орчим жирэмсэн эмэгтэй, 3590 хөхүүл эмэгтэй вакцинд хамрагдсан. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 1/3 вакцинд хамрагдсан нь хангалтгүй үзүүлэлт байна.
Хэрэглэгчдэд санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй байдлаар хүргэх зорилгоор хөгжүүлсэн биржийн бус зах зээлийн цахим платформ OTC.MN цахим хуудсыг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн системтэй холбох ажлыг хийж буй бөгөөд энэ хүрээнд Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол Санхүүгийн зохицуулах хороонд өнөөдөр боллоо.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-ын үйл ажиллагаатай танилцлаа. Арга хэмжээнд УИХ-ын гишүүд, нийслэл болон НЭМГ-ын удирдлага, харьяа байгууллагын дарга нар, Өрхийн эрүүл мэндийн төв, олон нийтийн байгууллагын төлөөлөл оролцсон юм. Үйл ажиллагааны эхэнд НЭМГ-ын дарга Б.Бямбадорж УИХ-ын гишүүдийг нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийг сонсож байгаад талархал илэрхийллээ.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1294 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 398 нь Улаанбаатар хотод, 896 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас 7 хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 2126 хүн эдгэрлээ.
Дэлхий даяараа хүсэн хүлээж, шимтэн үзэж буй олимпын наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцож, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн ялалт, бахархал дүүрэн энэ өдрүүдэд ХААН Банк 30 жилийн ойн талархлын бэлгээ харилцагчдадаа ийнхүү гардуулсаар байна. Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс долоо хоног бүр 30, гурван долоо хоногийн турш нийт 90 харилцагчийг тодруулан, iPhone-12 гар утас бэлэглэж буй бөгөөд эхний 30 харилцагч өнгөрсөн ням гарагт тодорсон билээ.
Тухайн Асуудлыг нуун дарагдуулсан юм биш. Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй шалтгааныг шалгаж байгаа. Цагдаагийн алба хаагчид иргэний эрх чөлөөнд халдсан нь тогтоогдсон. Тухайн үед иргэн яагаад цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй вэ гэдэгт шалгалт явуулж байгаа. Хоёрдугаарт, цагдаагийн байгууллага гэмт хэргийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх үндсэн чиг үүргээ иргэд олон нийтийн дэмжлэгтэйгээр явуулдаг. Тиймээс нийт иргэдээсээ цагдаагийн алба хаагчдын зохисгүй бөгөөд бусдын эрх чөлөөнд халдаж буй бичлэг тавигдсанд уучлалт гуйж байна. Тухайн хүмүүсээс ч мөн уучлалт гуйж байна"
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 398, орон нутагт 896 шинэ тохиолдол батлагдлаа. Үүнийг хувиар авч тооцвол Улаанбаатарт нийт тохиолдлын 30 хувь нь, орон нутагт 70 хувь нь бүртгэгдсэн байна. Улаанбаатар хотод халдварын тохиолдлын тоо буурч байгаа нь ажиглагдаж байна. Харин аймаг орон нутагт эерэг эзлэх хувь өндөр байгаа. Гэхдээ сүүлийн хоёр долоо хоногийг харьцуулж үзвэл эерэг эзлэх хувь 19.3-16.6 хувь болж буурсан. Улаанбаатар хотод дөрөвдүгээр сард 28 хоногийн хатуу хөл хорио тогтоосон. Хатуу хөл хорионы дараа нэг өдөр 317 тохиолдлын тоо бүртгэгдэж байсан. Тэгвэл энэ долоо хоногт 300 тохиолдлын тоо бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотын хэмжээнд тохиолдлын тоо буурч байгааг харуулж байгаа.
Манай тамирчин Ц.Анударь өчигдөр 287 оноогоор 29-д жагсаж байсан. Тэгвэл өнөөдөр хурдан буудлагад 285 оноо авснаар нийлбэрээр 572 оноотой болж, 35-д оров. Тэрбээр эхний 20 сумаа 96, 98 гэж буудан тун өнгөлөг явсан ч сүүлийн 10 сумандаа 91 оноо авснаар байр үлэмж ухрав. Эдгээр 10 сумны гуравт нь найм оножээ.
Токио-2020 олимпын наадам үргэлжилж байна. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +100 кг жинд зодоглосон Ө.Дүүрэнбаяр эхний шатанд Узбекистаны тамирчин Бекмурод Олтибоевт ялагдаж тэмцээнээ дуусгалаа.