Гарааш буулгасан газарт ногоон байгууламж байгуулна
18 дугаар хорооны Засаг дарга С.Ариунаа “Манай хороонд байрлах 84 дүгээр сургууль болон 147, 129 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүд энэ замаар замын хөдөлгөөнд оролцдог. Явган хүний зорчих хэсэг бага учир хүндрэлтэй байдаг байсан. Эдгээр гарааш 1992 оноос хойш байсан. Гэвч гэрээний хугацаа дууссан тул дахин сунгаагүй. Зөвшөөрөлгүй гараашнуудыг буулгаж байгааг иргэд талархалтай хүлээн авч байна” гэлээ. Тухайн гарааш эзэмшигчдэд долоо хоногийн өмнөөс газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлсэн юм.


















