Р.Энхтуяа: Франц дахь монголчууддаа “Гарын бэлэг” аяныг үргэлжлүүлэхийг уриалж байна
Монгол тамирчдаа нутаг руу гаргаж өгөөд, бэлдсэн бэлгээ гардуулж өгөхөд маш их баяртай байсан. “Гарын бэлэг” аяныг зохион байгуулахад олон хүн оролцож, тусалж дэмжсэн. Халдвар хамгааллын дэглэм баримтлах ёстой учраас бидний хэдэн нөхдийн төлөөлөл “Нарита” нисэх буудал дээр очсон. Монгол тамирчдаасаа эрч хүч, урам зориг авсан. Япон улсаас дараагийн ээлжийн тамирчид маань энэ сарын 11-нд эх орон руугаа буцна. Тухайн өдөр бид “Нарита” нисэх онгоцны буудлаас үдэж өгнө.


















