У.Хүрэлсүх: Уудам сэтгэж, чин үнэн сэтгэлээр зүтгэсэн хүн амжилтанд хүрдэг
Хүний сэтгэл сурах мэдэхэд туйлбартай зүтгэх аваас зорьсон эрдэм үйлс бүтдэг жамтай. Эрдмийг хичээлээр сурдаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Хүн өөрийнхөө тухай эргэцүүлж хэн болохоо тодорхойлж хэрхэн зорилгодоо хүрэхээ мэддэг болсноор өөрийн хүсэл сонирхол, зан чанарт нийцсэн мэргэжлээ зөв сонгож туйлбартай хичээнгүйлэн суралцсанаар мэргэжилдээ эзэн болж, ажилдаа амжилт гаргаж, амьдралдаа аз жаргалыг мэдрэн насан туршдаа сэтгэл хангалуун амьдардаг жамтай. Уудам сэтгэж томоор мөрөөдөж, алсад зорьж, зорилгодоо итгэж, чин үнэн сэтгэлээр зүтгэсэн хүн амжилтанд хүрдэг. Залуус та бүхэн энэхүү үгийг сайтар тунгаан бодож мөрөөдөлтэй байж мэргэжилдээ эзэн байхыг хичээнгүйлэн захиж байна.


















