Жүдочид өнөөдөр эх орондоо ирнэ
"Токио-2020" зуны XXXII олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд амжилттай оролцсон Монголын жүдо бөхийн холбоо, үндэсний шигшээ баг, тамирчид өнөөдөр эх орондоо хүрэлцэн ирнэ.
"Токио-2020" зуны XXXII олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд амжилттай оролцсон Монголын жүдо бөхийн холбоо, үндэсний шигшээ баг, тамирчид өнөөдөр эх орондоо хүрэлцэн ирнэ.
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар улсын хөрөнгөөр 30 мянган тонн шатахууны нөөц бүрдүүлэх талаар хэлэлцэнэ. УУХҮЯ-наас энэ асуудлыг оруулсан аж.
Улсын хэмжээнд он гарсаар 08 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 83 удаагийн усны осол гарч, 96 хүн амь насаа алдсан байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас "Хариуцлагын гэрээ" байгуулж, караоке, баарыг нээх саналыг Хотын даргад уламжилсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Эдгээр байгууллагатай дуу, бүжгийн нэмэлт тоног төхөөрөмж, талбайг ашиглахгүйгээр зөвхөн баар, лоунж, пабны чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх чиглэлээр “Хариуцлагын гэрээ” байгуулж, үйл ажиллагааг үе шаттай эхлүүлэх ажлыг зохион байгуулах боломжтой. Хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх шаардлагатай” гэв.
Борооны улмаас үерлэсэн газруудад Онцгой байдлын хэлтсийн 3, Гал түймэр унтраах, аврах 14, 30 дугаар ангийн нийт 12 алба хаагч усыг соруулан, ажлын хэсэг зам цэвэрлэгээний "Охь мандал" ХХК-д зам, талбайг цэвэрлүүлэх чиглэл өгч ажиллаж байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 19 цэгт 30 багийн 151 эмч, ажилтан ажиллаж, 8145 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
“Юу авах уу, шинэ ургацын ногоо байна. Яриад аваарай” гэж худалдаачид асууна. “Холдоорой, ачаа явж байна” гэж ачигч нар зөрнө. Хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Иргэд лангуунаас лангууны хооронд алхалж, аль хямд үнэ санал болгож буй худалдагчаас хэрэгцээтэй зүйлээ авах аж. Шинэ ургацын хүнсний ногоонууд зах зээл дээр хэдийнэ зарагдаад эхэлжээ. Энд төмс, өргөст хэмх, лууван, манжин, улаан лооль, байцаа, хулуу зэрэг хүнсний ногоонууд өрөөстэй.
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ хэмээжээ.
Тарвага нь хөрсний үржил шим, ургамлын ургалт зэрэгт сайнаар нөлөөлж, бүс нутгийн биологийн олон янз байдлын хувьд орлуулшгүй чухал ач холбогдолтойд тооцогддог тул сэргээн нутагшуулах ажлыг зарим орон нутаг зохион байгуулж байна.
ХӨСҮТ нь гадаад оронд зорчигч иргэдийн PCR шинжилгээг авч байгаатай холбоотой дараах мэдээллийг хүргэж байна. Хэрэв иргэн та гадаад оронд зорчих гэж байгаа бол
2021-2022 оны хичээлийн жил удахгүй эхэлнэ. Тэгвэл энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах зургаан настнуудын бүртгэл энэ сарын 09-ний Даваа гарагт цахимаар эхлэх аж.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, Хот тохижилтын газрын санхүүжилтээр хотын өнгө үзэмж, иргэдийн аюулгүй амьдрах орчныг сайжруулах ажлыг эхлүүлээд байгаа. Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Сансарын туннелийн урсгал засвар, түшиц ханыг засварлах, нөхөн сэргээх ажил дуусаж, хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1019 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 220 нь Улаанбаатар хотод, 799 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас 4 хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 2280 хүн эдгэрлээ.
Монгол улсаас шаардлагатай бүхий л бичиг баримтуудыг БНХАУ-ын талд бүрдүүлж өгсөн. Тодруулбал, чингэлгийн жагсаалт, захиалганы дугаар, бараа бүтээгдэхүүний мэдээллийг бүрэн явуулсан. Энэ талаарх хамгийн эхний мэдээллийг зургадугаар сарын 03-нд өгсөн бол сүүлийн мэдээллийг долдугаар сарын 08-нд явуулсан байна.
Галын аюулгүйн норм дүрэм, стандарт, хүчилтөрөгчийн аюулгүй ажиллагаатай дүрэм, журамтай холбоотой заалтыг хэрэгжүүлээгүй 647 зөрчил дутагдал илрүүлсэн юм.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 19 цэгт 30 багийн 151 эмч, ажилтан ажиллаж, 8050 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
“Уулын Фитнесс”-ийг нэг жилийн өмнө байгуулж байсан юм. Тодруулбал, “Чийрэг Монгол” ТББ Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай хамтран 2020 оны наймдугаар сарын 15-нд Чингэлтэй дүүргийн Зүрх ууланд “Уулын фитнесс”-ийг нээсэн. Уг уулын фитнесийг нээсэн зорилго нь хүүхэд залуудыг спортоор хичээллүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд туслах юм. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж бялдаржуулах төвүүдийг хаасантай холбогдуулан тамирчид бэлтгэх хийсэн. “Токио-2020” олимпын наадамд оролцох тамирчид хүртэл хүчний бэлтгэл хийсэн. Гэвч сонгуулийн дараагаас “Уулын Фитнесс”-ийг буулгаж, хаах мэдэгдэл Чингэлтэй дүүргээс ирсэн. Ингээд сая ажлын хэсэг байгуулагдаж татан буулгахаар болжээ.
Олон Улсын хэмжээний 5 дахь буюу химийн олимпиадын дүн дөнгөж сая гарлаа. Энэ удаагийн олимпиад Япон улсын Хигашиосака хотноо 7 сарын 24-өөс 8 сарын 2 хүртэл зохиогдож 79 орны 312 сурагч оролцлоо.
Өнөөдөр төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар үргэлжилсэн бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.