Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 9135 хүнийг дархлаажуулна
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 23 цэгт 35 багийн 241 эмч, ажилтан ажиллаж, 9135 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 23 цэгт 35 багийн 241 эмч, ажилтан ажиллаж, 9135 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэхээр томоохон уулзваруудад засварын ажил хийж байна. Энэ хүрээнд НЗДТГ, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас Баруун 4 замын засварын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Засварын ажил долдугаар сарын 15-нд эхэлж, авто замын захын 396 урт метр L хашлага, эгнээ тусгаарлах 300 метр урт хашлагыг сольж, инженерийн шугам сүлжээний 42 худгийн тагийг хучилтын түвшинд хүртэл өндөрлөсөн.
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн статистик мэдээллийг гаргалаа. Энэ өдөр шинээр 1513 тохиолдол батлагдаж, 21-80 насны долоон хүн нас барлаа.
Буудлага спортын эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалын урьдчилсан шат явагдаж дууслаа.
"Бүдокан" ордонд эхэлсэн "Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд өрсөлдөн манай тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж, Монголын баг тамирчдын медалийн салхийг хагаллаа.
Манай 3х3 сагсны шигшээ баг хоёр дахь тоглолтоо хүчирхэг АНУ-ын эсрэг хийж, 21:9-өөр хожигдлоо. Америкчууд өмнө нь дэлхийн чансааг тэргүүлэгч Францыг 17:10-аар хожсон бол манайхан Францаас дутахааргүй өрсөлдсөн юм. Манай багийн мэргэн бууч Э.Чимэддолгор өмнөх тоглолтод баруун гарынхаа дунд хурууг хугалсан ч шүд зууж тоглон холын зайн гурван шидэлтээ оруулж, онооны зөрүүг ойртуулахад тус болсон.
Монголын багийн хамгийн залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ ширээний теннисний төрөлд хоёр дахь тоглолтоо хийлээ. Түүний өрсөлдөгч нь Пан Америкийн АШТ-ий багийн хүрэл медальт Чилийн М.Вега байв. Бараг 20 насны зөрүүтэй (Болор-Эрдэнэ 18, Вега 37 настай) хоёр тамирчны өрсөлдөөнд манай хүн ур чадвараар нэг их дутаагүй ч аргагүй туршлага нимгэдэж 4:0-ээр (11:8, 11:9, 11:4, 11:7) ялагдав. Хоёр дахь сетэд манай хүн 9:6-гаар тэргүүлж яваад таван оноо дараалж алдсан нь тоглолтыг эргүүлж орхисон юм.
Монголын боксчдын салхийг хагалж гавьяат тамирчин Э.Цэндбаатар рингэнд гарлаа. Тэрбээр эхний даваанд Кенийн боксчин, Африк тивийн аварга Николас Окотыг 3:2-оор ялж, шөвгийн 16-д шалгарлаа. Манай хүн эхний үед 3:2-оор илүүрхсэн бол удаах үед шүүгч нар эсрэг талд ялалтыг өгөв. Харин шийдвэрлэх гуравдугаар үед Цэндээ илүү тоглосноор эцсийн дүндээ 3:2-оор хожсон юм.
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат, МУГТ М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Португалын залуу бөх Катарина Костатай барилдаж, өчилтөөр цэвэр ялж олимпийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо. Ингэснээр тэрбээр олимпийн наадмаас медаль хүртсэн Монголын хоёр дахь жүдоч болж түүхэнд бичигдлээ. Мөн Монголын жүдочид ес дэх медалиа олимпийн наадмаас авч байна.
Манай 3Х3 сагсанбөмбөгийн эмэгтэй баг олимпийн эхний тоглолтоо дэлхийн аварга Италийн багтай хийж 14:15 оноогоор хожигдлоо. Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд О.Хулан, М.Цэрэнлхам, Э.Чимэддолгор, Б.Солонго нар багтсан. Монгол Улсын шигшээ баг дараагийн тоглолтоо өнөөдөр орой 20.00 цагаас АНУ-ын багтай хийх юм.
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монголын ард түмний Үндэсний их баяр наадам болон Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж мэндчилгээ ирүүлсэн гадаад улсын Парламентын спикерүүдэд Монгол Улсын Их Хурлын нийт гишүүд, ард түмнийхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, хариу мэндчилгээ илгээлээ.
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан гавьяат тамирчин М.Уранцэцэг хагас шигшээд Косовогийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Дистрия Красникид вазари үнэлгээгээр ялагдлаа. Ингэснээр тэрбээр хүрэл медалийн төлөө барилдахаар болж байна.
Өчигдөр болсон нээлтийн ёслолын үеэр зарим тамирчин, албаны хүмүүс маскгүй жагссаны дараа ОУОХ-ны зүгээс тэдэнд хатуу сануулга өгөх болно гэдгийг мэдэгдэв.
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОМ1372 рейсийн агаарын хөлөг 10:17 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 160 иргэн ирснээс 33 зорчигчийг “Кемпински”, “Туушин”, “Мэйсэн”, “Оринтал” зочид буудлуудад тусгаарлав.
Буудлагын 10 метрийн хийн гар бууны эрэгтэйчүүдийн дасгалын урьдчилсан шат явагдлаа. Энэ төрөлд 36 тамирчин цэц сорьсноос манай тамирчин Э.Даваахүү 577 оноо авч, 12-р байрт шалгарав. Тэрбээр эхний 30 сумандаа 94, 95, 95 оноо авч тааруухан буудсан ч сүүлийн 30 сумандаа 97, 98, 98 оноо авсан юм.
Хүний эрх гэдэг бол амьдралын наад захын баталгаа. Нийгэмдээ амьдрах боломж нөхцөлийг хүний эрх гэж ойлгож болно. Гэвч энэхүү боломж нөхцөл алдагдсанаар хүний эрхийн зөрчил үүсч байдаг. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын нэгдүгээр зүйлд “Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүгийн ёсоор харилцах ёстой” гэж заасан нь бий. Гэтэл хүмүүс ихэнхдээ амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх зэрэг түгээмэл эрхийг л мэддэг. Үнэндээ эдгээрээс гадна маш олон эрхийг хуулиар баталгаажуулсан.
Баруун дөрвөн замын уулзварын авто замыг өчигдөр буюу долдугаар сарын 23-наас долдугаар сарын 26-ны өглөөний 06 цагт хүртэлх хугацаанд зам засварын ажлын хүрээнд хаасан. Энэ хугацаанд Баруун дөрвөн замын уулзварын засварын ажлын хүрээнд авто замын асфальтбетон хучилт хийгдэх болсонтой холбогдуулан замын хөдөлгөөнийг түр хязгаарласан.
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д хүч сорьж буй М.Уранцэцэг эхний даваандаа Чилийн Лей Варгасыг өчих мэхээр цэвэр ялж, шөвгийн наймд шалгарсан. М.Уранцэцэг хагас шигшээд шалгарахын төлөө Израилийн Шира Широнатай барилдаж, гарт нь өчиж цэвэр ялж, шөвгийн дөрөвт шалгарлаа. Тэрээр шөвгийн дөрөвт Косовогийн Дистриа Красникитай барилдана.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1442 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 537 нь Улаанбаатар хотод, 905 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас 6 хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 2556 хүн эдгэрлээ.