Сургууль, цэцэрлэгт хамгийн чанартай хүнсний бүтээгдэхүүн нийлүүлнэ
Ирэх сарын 1-нд бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлж, Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгож, нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг нэмэгдүүлэхээр болсон. Тодруулбал, нэг хүүхдийн хоолны зардал 900 төгрөг байсныг 1500 болгож нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан.



















