Хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллийн талаарх хэлэлцүүлэг боллоо
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс Хүнсний зар сурталчилгаатай холбоотой үйл ажиллагааг удирдан чиглүүлэхтэй холбоотой 2019 оны 10 дугаар сард “Номхон далайн баруун бүсэд “Хүүхдийг хүнсний зар сурталчилгааны хорт нөлөөллөөс хамгаалах бүсийн үйл ажиллагааны хүрээ” бодлогын барим бичгийг баталсан билээ. Уг баримт бичгийг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТ-өөс хамтран 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулж, БШУЯ, ХХААХҮЯ, МХЕГ, ШӨХТГ, ХХЗХ зэрэг байгууллага, 21 аймгийн эрүүл мэндийн газрын хоол тэжээл хариуцсан мэргэжилтнийг цахимаар хамруулан зохион байгууллаа.


















