Ойрын хавьтал гэж үзэн тусгаарласан 13 хүнээс вирус илэрлээ
Халдвартай хүмүүсийн ойрын хавьтал гэж үзэн тусгаарласан 13 хүнээс вирус илэрлээ
Халдвартай хүмүүсийн ойрын хавьтал гэж үзэн тусгаарласан 13 хүнээс вирус илэрлээ
Өнөөдөр Төрийн ордонд нэвтрэх гэж байсан иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан байна.
Графикаас харвал Монгол Улсын 1000 хүн ам тутамд 211 PCR шинжилгээ хийсэн байна. Өөрөөр хэлбэл хүн амын дунд коронавирус илрүүлэх шинжилгээг өргөн хүрээнд хийж байгаа.
Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны тодорхой байршилд коронавируст “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан хэсэгчлэн хааж, халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны 06:00 цагаас эхлэн зохион байгуулж байна.
ШУУД: Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 891 тээврийн хэрэгслээр 1,512 зорчигч хот руу нэвтэрчээ. Харин 1,214 тээврийн хэрэгслээр 2,249 зорчигч хотоос гарсан байна.
Төрийн жинхэнэ албанд ажиллаж байгаа албан хаагчид дээрх шаардлагуудыг хангаж байгаа эсэхэд Төрийн албаны зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд хүн нэг бүрээр хяналт шалгалт хийх арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар боллоо.
Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журамд зааснаар албан татвар төлөгч нь 2020 оны 4-р улирлын төлбөрийн баримтаа 2021.01.08-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн “Үзүүр улаан” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 21 км-т, 2020.01.07-ны өдрийн 21:12 цагт 4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсжээ.
2021.01.07-ны өдрийн 23.50 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сум 8-р баг /аймгийн төвөөс баруун урагш 1км/ асфалтан замд Toyota grand mark2 маркийн автомашины жолооч Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /драгер 1.75%/ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигч 41 настай, эмэгтэй Б амь насаа алдсан.
Баянгол дүүргийн 5,6-р хорооны нутаг дэвсгэрт Ачтан эмнэлэг болон хэд хэдэн байршилд коронавирус халдварын тохиолдол голомтлон гарсантай холбогдуулаад ХӨСҮТ-ийн зөвлөмжийн дагуу хөдөлгөөний хэсэгчилсэн хязгаарлалтыг 1 сарын 08-ны өдрөөс 11-ний өглөөний 06 цагийн хооронд тогтоолоо. Тандалт шинжилгээ зохион байгуулж байна.
Өнөөдөр шинээр 33 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Үүнээс Баянгол дүүргийн 6 дугаар хороонд нэг орцны зургаан хүн халдварт өртжээ.
ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 14225 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 33 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Засгийн газар өвөлжилт хүндэрсэн таван аймаг, 74 сумын 45 мянга гаруй малчин өрх тус бүрт 300 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээий хүчит тэжээлийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн.
Баянгол дүүргийн 5,6-р хорооны тодорхой байршилд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож тандалт, илрүүлгийн шинжилгээг /2021.01.08-09/ зохион байгуулна.
Баянгол дүүргийн Засаг даргын шийдвэрээр 25 дугаар эмийн сангаас Саппорагийн уулзвар хүртэл хязгаарлалт хийсэн байна. Хязгаарлалттай холбоотой тухайн хороонд амьдардаг иргэдийн хөдөлгөөнийг бүрэн хаасан байна.
УИХ-ын №44 тогтоолоор 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн эрхийн хугацаа дуусч, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдсөн Үндэсний зөвлөлийн дарга асан Б.Энхмандах, Үндэсний зөвлөлийн гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга Д.Цэндсүрэн, Үндэсний зөвлөлийн гишүүн Б.Батбаяр, Б.Золбаяр, З.Энхболд, Д.Нямсамбуу нарын оронд УИХ-ын №43 тогтоолоор 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс шинээр Д.Ганболд, М.Наранбаатар, Д.Цоодол, Г.Отгонбаяр, М.Уянга, Ж.Цэсэн, Д.Оюун-Эрдэнэ нар томилогдсон юм.
Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн дунд шар хулгана сарын Билгийн тооллын 25.
Сүүлийн хоногуудад Улаанбаатар хотод хоёр эрүүл мэндийн байгууллага, томоохон аж ахуй нэгж байгууллагатай холбоотой голомтууд үүссэн. Аливаа халдварт өвчний голомтыг хязгаарлах, таслан зогсоох чухал арга хэмжээ нь эрт илрүүлэх, тусгаарлах, ойрын хавьтлуудыг судлах тандах, хяналтад авах байдаг.