Урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтаар 935 зөрчлийг илрүүлэв
Нийслэлийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр 22-ний өдрийн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/25 дугаар захирамжаар үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн зах, худалдааны төв, аж ахуйн нэгж байгууллагуудад 2021 оны 01 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд холбогдох мэргэжлийн байгууллагуудаас халдвар хамгааллын дэглэм сахиулах, халдвараас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, заавар зөвлөмжийг өгч ажиллалаа.


















