ОХУ-д суралцдаг оюутнууд онлайнаар хичээлдээ оролцоно
ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас зарим их, дээд сургуулиудын өдрийн ангийн сургалтын үйл ажиллагааг “Роспотребнадзор”-тай зөвшилцсөний үндсэн дээр 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн танхимын горимоор зохион байгуулахыг зөвшөөрөв. Уг шийдвэртэй холбогдуулан Москва, Санкт-Петербург хотын их, дээд сургуулиудын хичээл танхимын горимонд шилжиж байгаа болно.


















