ШУУД: Жагсагчдаас коронавирусийн шинжилгээ авч байна
Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж буй иргэдээс "Ковид-19" халдварт өвчний шинжилгээг авч байна.
Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж буй иргэдээс "Ковид-19" халдварт өвчний шинжилгээг авч байна.
Хөнгөлөлттэй эмийг харьяалал харгалзахгүй, бүх шатлалын эмнэлгийн эмч нар бичдэг болсноор та шаардлагатай үедээ, цаг алдалгүй, өөрт ойр байрлах эмийн сангаас хөнгөлөлттэй эм худалдан авах боломжтой болсон.
Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 6946 хүн нэвтэрчээ.
Өнгөрсөн хугацаанд коронавирусийн халдварын голомт дээр бүртгэгдсэн 1195 иргэний гар утсанд анхааруулах мэдээллийг өгч, хавьтлыг тогтоож ажилласан байна.
2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 2337 хүн хамрагдсан байна.
ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 7065 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 16 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Улсын хэмжээнд 01 дүгээр сарын 18-24-ний өдрүүдэд нийслэлийн 6 дүүрэг, 18 аймгийн 25 суманд нийт 169 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.
ШӨХТГ-аас НӨАТ сугалааны ээлжит /2020.01.24/ тохиролын явцад хяналт, шалгалт хийжээ. Шалгалтын дүнг энэ долоо хоногт нэгтгэн Монгол Улсын Шадар сайдад НӨАТ сугалааг зогсоох саналыг хүргүүлэхээр төлөвлөсөн талаар тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.
Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 30 километрын зайд энэ сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдсэн. Тодруулбал Улаанбаатарын цагаар 05:32 цагт 6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6 магнитудтай газар хөдлөлт болж газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотын иргэдэд ч мэдрэгдсэн.
Аймаг, сумдын удирдлагууд Улаанбаатар хотод саатсан иргэдээ нэгдсэн зохион байгуулалтаар татан авч байгаа. Тухайн иргэд гэртээ 7-14 хоног өөрийгөө тусгаарлах бөгөөд гэр бүлийг гишүүд мөн хамт тусгаарлагдах журамтай. Гэтэл Улаанбаатар хотоос Дорнод аймагт очоод гэрийн тусгаарлалтын дэглэм зөрчсөн иргэдийг тус аймгийн Онцгой комиссоос тусгаарлах байранд албадан тусгаарласан байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Өдрийн наран 8 цаг 28 минутад мандан, 17 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 119 удаагийн тусгай үүргийн нислэгээр 21.716, газраар ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6,643 буюу нийт 28,359 иргэнээ гадаадын улс орнуудаас татан авах ажиллагааг зохион байгууллаа.
2021 оны 01-р сарын 24-ний өдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд доорх найман байршилд хамгаалалт гарч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоолоо.
Өчигдрөөс нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлcэн.
Сүүлийн үед хүнс, худалдааны байгууллагууд нээгдэж байгаа. Иргэд гадуур чөлөөтэй явж байна. Тиймээс халдварт өртөх эрсдэл өндөр байна. Шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүх, зай барихад анхаарах шаардлагатай байна.
ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 12848 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 16 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нарын албаны хүмүүс өнөөдөр Барс худалдааны төв, Улаанбаатар их дэлгүүр зэрэг худалдаа, үйлчилгээний газруудад ажиллалаа.
Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан Эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу “Ковид-19” цар тахлын үнэлгээг салбар хоорондын байгууллагууд хамтран хийж өнөөдрөөс бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс засал, зочид буудлын үйлчилгээ хэвийн горимоор ажиллахаар болсон.
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.