Сургуулийн орчны эрсдэлийг бууруулах санамж бичиг байгууллаа
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спорт яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, “JCI impact Mongol” ТББ-ын 2019 оны Ерөнхийлөгч Л.Одсүрэн нар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь эрсдэлийг бууруулахад хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.


















