Ээлжит шийдвэр
Төр төмөр нүүртэй гэдэг. Харин Тавантолгой дээр манай төр хоёр нүүртэй болчихоод байгаа юм. “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их хурлын тогтоолын төсөл гэсэн баримт бичгийг батлах шийдвэр гарснаар хөрсөн дороо хэвтэж буй 7.5 тэрбум тонн сайн чанарын нүүрсийг 50 жилд зах зээлд борлуулаад 250 тэрбум ам.доллар олох асуудал нэг тийш болох юм.



















