Иргэдийнхээ төлөө байцгаая
“Энийг хардаа” гэдэг шиг юм болоод байгаа юм байна. Дугуй түгжигч гээд шар нөхөр бий. Хүн биш л дээ. Машины дугуй түгжигч эд. Ард нь харин айхтар орлого базсан хэдэн хүн байгаа юм байна. Тэд нийт 234.9 сая төгрөгийг иргэдийн халааснаас салгажээ. Үүнээс нийслэлийн төсөвт орсон нь 19.2 сая төгрөг гэнэ.




