Навальныйн төрсөн өдрөөр бөмбөлөг барин явж байсан хүмүүсийг баривчилжээ
Зургадугаар сарын дөрөвний өдөр буюу Алексей Навальныйн төрсөн өдрөөр түүнийг дэмжсэн жагсаал дэлхийн бусад хотуудад ч болсон байна. "Команда Навального"-ийн мэдээлснээр, Гүржийн Батуми, Тбилиси, Арменийн нийслэл Ереван, Туркийн Самсун, Францын Марсель, Өмнөд Солонгосын нийслэл Сөүл, Черногорын Херцег-Нови, Испанийн Аликант% Таиландын Панган, Австралийн Аделаида хотуудад Навальныйг дэмжигчид эсэргүүцлийн акц зохион байгуулжээ.



















