Белгород дахь тулаан: Хорлон сүйтгэгчид үү, дотоодын босогчид уу
Украинтай хил залгаа, Оросын Белгород мужийн Грайворонск хотын тойргийн нутаг дэвсгэрт "Украины Зэвсэгт хүчний хорлон сүйтгэх, тагнуулын бүлэг" нэвтэрсэн гэж тус мужийн захирагч Вячеслав Гладков даваа гарагт мэдэгджээ. Үүнээс өмнө тус бүс нутагт тулаан өрнөж байгаа талаарх мэдээлэл гарч байв. Кремлийн мэдэгдсэнээр, Оросын Ерөнхийлөгч болсон үйл явдлын талаар мэдээлэл авсан гэнэ.



















