"Ялта хүрэх зам" уралдаанд Монголын дуучин гуравдугаар байр эзэлжээ
Аугаа их Эх орны дайны ялалтын түүхийг сурталчлах зорилготой энэ наадмын шувтаргын шатанд үлдсэн дуучид "Солдаты в путь", "Давай закурим", "Наше небо", "Эх, дороги", "Пора в путь-дорогу", "Журавли" зэрэг дууг дуулжээ. Энэ уралдааны нэгдүгээр байранд Индонезийн дуучин Лаурентиус Раймонд Жуниор Пардамеан, хоёрдугаар байранд Германы дуучин Тино Айсбреннер нар орсон байна.



















