Чех улс шувууны ханиадаар өвчилсөн 750 мянган тахиа устгана
Чехийн Тачов хотын ойролцоох Брод над Тычоу тосгон дахь шувууны фермд H5N1 вирус илэрч 750 мянга орчим тахиа устгахаар болжээ. Энэ нь Чехийн фермүүдэд хадгалагдаж буй нийт тахианы 15 орчим хувийг эзэлж байгаа юм.


















