Перуд дэгдсэн эсэргүүцлийн улмаас 50 хүн амиа алджээ
Перуд пүрэв гарагт эсэргүүцэгчид Арекип хотын олон улсын нисэх буудал дээр цагдаагийнхантай мөргөлдөх үеэр нэг хүн амиа алдаж, 10 хүн гэмтэж бэртжээ. Харин Перугийн нийслэлд болж байсан тайван жагсаал эсэргүүцэгчид болон хууль сахиулагчдын хоорондын жинхэнэ дайн болон хувирсан гэж МИР24 мэдээлсэн байна.



















