Ёнхап: Ким Жон Ун охиноо залгамжлагчаар бэлдэж байна
Сүүлийн үед Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун олны өмнө охиноо дагуулан гарах нь нэмэгдэж, олон улсын шинжээчид үүнийг "Ким Жон Ун залгамжлагчаа бэлдэж, олонд таниулж байна" хэмээн үзэж байлаа. Ийм хувилбар байх магадлалтай гэж Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба ч үзэж байгаа талаар Ёнхап агентлаг мэдээлжээ.



















