ОХУ Хятад руу нийлүүлэх хийн хэмжээгээ нэмэгдүүлжээ
"Газпром" компани Хятадын CNPC компанитай хийсэн хий худалдах, худалдан авах хоёр талт урт хугацааны гэрээний дагуу "Сибирийн хүч" хоолойгоор Хятадад хий нийлүүлдэг. Ойрын жилүүдэд Хятад руу нийлүүлэх хийн экспортын хэмжээ жилд 48 тэрбум куб метр хэмжээнд хүрэх бол Монгол Улсын нутгаар дайруулан хийн хоолой тавьснаар жилд нийлүүлэх хийн хэмжээ 100 тэрбум куб метрт хүрнэ гэж тооцоолж байгаа юм байна.



















