АНУ-ын агаарын баазад пуужингийн цохилт өгчээ
Ирак дахь Америкийн аль-Асад агаарын бааз руу 12 дугаар сарын 20-ны өдөр 122 мм пуужин харважээ. Энэ талаар АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал Х олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа бичсэн байна.
Ирак дахь Америкийн аль-Асад агаарын бааз руу 12 дугаар сарын 20-ны өдөр 122 мм пуужин харважээ. Энэ талаар АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал Х олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа бичсэн байна.
Хойд Солонгос энэ сарын 18-ны өдөр тив алгасагч баллистик пуужин хөөргөсөн бөгөөд энэ пуужин АНУ хүрэхүйц зайг туулах чадвартай байсан юм. Үүний дараа 12 дугаар сарын 20-ны өдөр Япон, Өмнөд Солонгос, АНУ хамтран Америкийн стратегийн бөмбөгдөгч онгоц оролцуулан агаарын цэргийн сургуулилалт хийж, үүнийгээ Хойд Солонгос пуужин хөөргөсний хариу хэмээн мэдэгдэж байв. Харин энэ сургуулилалтыг Ким Жон Ун өдөөн хатгалга хэмээн хүлээж авчээ.
Ассошейтед пресс агентлагийн мэдээлснээр, Глинн Симмонс хийгээгүй хэргийнхээ төлөө 48 жил нэг сар, 18 хоног ял эдэлснээрээ АНУ-ын түүхэнд шүүхийн алдаанаас болж хамгийн удаан хоригдсон хүн болж байгаа аж. Тэрбээр суллагдсаныхаа дараа шүүх хурал болсон Оклахома мужаас 175 мянган долларын нөхөн төлбөр шаардах эрхтэй болох юм байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Вагнер группийн зааварлагч асан, 60 настай Игорь Саликов Нидерландад ирж, Олон улсын эрүүгийн шүүхэд Оросын цэргийн гэмт хэргийн талаар мэдүүлэг өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэний дээр Нидерландаас орогнол хүсчээ. Тэрбээр 2014 онд сөргөлдөөн эхлэх үед Украины дорнод хэсэгт байсны дээр 2022 онд Орос Украин руу халдах үед ч тэнд байсан гэнэ.
Оросын талаас даалгавар өгдөг зааварлагч гүйцэтгэгчдэдээ төмөр зам дээр хорлон сүйтгэх ажил зохион байгуулахыг санал болгосон бөгөөд энэ ажлынх нь төлөө 10 мянган долларын шан амлаж байсан гэнэ. Мөн Оросын талд ажиллаж байгаад Польшийн шүүхээр шийтгэгдсэн эдгээр хүмүүс зааварлагчийнхаа өгсөн тушаалын дагуу украинчууд руу халдахыг уриалсан ухуулах хуудас нааж, автомашин, байр байшин ч шатааж байжээ. Тэд нэг ухуулах хуудас наасныхаа төлөө таван доллар, харин камер суурилуулсныхаа төлөө 300-400 доллар авдаг байсан гэнэ.
Самира Сабзиан 15 настайдаа гэрлэсэн, гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртөж байсан гэж ар гэрийнхэн нь өгүүлсэн байна. Түүнийг баривчлах үед тэр хоёр хүүхэдтэй, нэг нь нярай хүүхэд байжээ. Самираг шоронд байх 10 жилийн хугацаанд ганцхан удаа, цаазын ял гүйцэтгэхээс хэдхэн хоногийн өмнө хүүхдүүдтэй нь уулзуулсан байна.
Даваа гарагт Хятадын Ганьшу мужид хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон мянган байшин барилга нурж, оршин суугчид олноор амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Лхагва гарагт амиа алдсан хүний тоо 126 гэж мэдээлж байсан бол энэ тоо дахин нэмэгджээ.
Израилын тавьсан саналд эмэгтэйчүүд, хүүхдүүд болон эмчилгээ шаардлагатай ахмад насны эрчүүд зэрэг 40 хүнийг суллаж, үүний хариуд Газын зурваст долоо хоногийн хугацаатайгаар гал зогсоох нөхцөлийг тусгасан байв. Үүний зэрэгцээ ХАМАС-тай хамтран ажилладаг Исламын жихад бүлэглэл олзны 100 хүний оронд хэдэн мянган хоригдлыг суллахыг шаардсан гэсэн мэдээлэл гарчээ.
Forbes сэтгүүл дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг байнга шинэчлэн гаргадаг. Энэ жагсаалтад бизнесийн салбарт ихээхэн амжилттай яваа эрхмүүд багтах бөгөөд гэхдээ тэдний амьдралын замнал тийм ч дардан байгаагүй. Зарим нь өв уламжилсан бизнесээ эрхэлж, саад тотгор багатай замаар явсан бол хар бор ажлаар ажлынхаа гарааг эхэлсэн хүмүүс ч бий. Ийм түүхтэй тэрбумтнуудын талаарх мэдээллийг Forbes сэтгүүлээс авсан эх сурвалжтайгаар хүргэж байна.
Наадмын нийт талбай нь 810 мянган кв.метр бөгөөд энэ нь Шанхайн Диснейленд паркийн талбайтай ижил юм. Энэ талбайд мөсөн барималчид нийт 250 мянган куб метр цас, мөс ашиглан 2000 гаруй мөсөн баримал бүтээжээ.
Агаарын цэргийн сургуулилалт Чэжу арлаас дорнод хэсэгт болж, Өмнөд Солонгосын F-15К, Америкийн F-16 болон Японы F-2 сөнөөгч онгоцууд оролцжээ. Сургуулилалтын үеэр Хойд Солонгосын зүгээс ирэх пуужингийн болон цөмийн аюул заналд хариу өгөх арга хэмжээг бэхжүүлэх, гурван тал шийдэмгий хамтын үйлдэлд бэлэн гэдгийг харуулах зорилготой байсан гэнэ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн албан ёсны сайт дээр төрийн албан тушаалтнууд болон хууль тогтоох хурлын гишүүдийг цэрэгт дайчлахыг шаардсан цахим хүсэлт байршжээ.
АНУ-ын нийслэлд 12 дугаар сарын 19-нд Газын зурваст гал зогсоохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал болжээ. Энэа үеэр цагдаагийнхан 60 хүнийг баривчилсан гэж Фокс ньюс мэдээлсэн байна.
Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч Huyndai Motor компанийн захирлуудын зөвлөл Оросын Санкт-Петербург дахь үйлдвэрээ тус улсын "Арт-финанс" компанид худалдахыг дэмжжээ. Энэ талаарх мэдээллийг Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Хятадын эрдэмтэд уушгины ховор төрлийн хорт хавдрыг анагаах эм бүтээжээ. Энэ талаарх мэдээллийг Жэнминь жибао сонин дамжуулсан байна.
Канадад энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хэдийнэ эхлүүлсэн бөгөөд төлөвлөгөөг шат дараатай биелүүлэх юм байна. Энэ хүрээнд автомашин үйлдвэрлэгч бүр цахилгаан хөдөлгүүр, эсвэл хосломол хөдөлгүүрт машиныг тодорхой тоогоор зах зээлд нийлүүлэх ёстой. 2026 онд ийм эко машины эзлэх хувь 20, 2027 онд 25, 2828 онд 34, 2029 онд 43, 2030 онд 60 хувь байхаар заажээ. Ингээд аажмаар өссөөр 2035 он гэхэд зөвхөн экологид ээлтэй машиныг зах зээл дээр худалдаалах аж.
АНУ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудал зэргээр Хойд Солонгостой болзолгүйгээр хэлэлцээр хийхэд бэлэн гэж Цагаан ордны төлөөлөгч Жон Кирби мэдэгджээ. Гэхдээ Хойд Солонгос энэ саналыг хүлээж аваагүй гэж тэрбээр онцолсон байна.
Израил, ХАМАС сар гаруй дайтсаны эцэст 11 дүгээр сарын сүүлээр хэлэлцээр хийж, нийтдээ найм хоногийн хугацаанд гал зогсоож байсан. Энэ үеэр ХАМАС бүлэглэлийн олзноос 100 гаруй хүн чөлөөлж байв. Үлдсэн олзны хүмүүсийг суллах тал дээр талууд ийм хэлэлцээ дахин хийхээр эрмэлзэж байгаа талаарх мэдээлэл сүүлийн үед гарч байлаа.
Америкийн Wall Street Journal (WSJ) сонины тоймч Жеральд Бейкер нийтлэлдээ Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 2023 оны геополитикийн ялагч болсон хэмээн онцолжээ.
Энэ оны шилдэг аймшгийн кинонд ах дүү Дэнни болон Майл Филиппийн "Talk to me" буюу "Надтай ярь" кино багтсан байна. Энэ кинон дээр залуусын үдэшлэг дээр нөгөө ерртөнцөөс сүнс дуудах тоглоом дуулиан тарьж байгааг харуулна. Киноны нэг дүр болох Миа талийгаач ээжтэйгээ холбогдох гэснээр үр дүн нь аймшигтай болж хувирна.