АНУ-д зэвсэглэсэн этгээд 22 хүний аминд хүрч, 60 хүнийг шархдуулжээ
АНУ-ын Мэн мужийн Льюистин хотод зэвсэглэсэн этгээд хүмүүс рүү буудан олон хүний аминд хүрч, шархдуулсан ноцтой хэрэг гарчээ. Сэжигтэн одоогоор баригдаагүй, сул чөлөөтэй явж байгаа тул хотын иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг цагдаагийнхан анхааруулсан байна.



















