Палестин, Израилийн дайны улмаас амиа алдсан хүний тоо 1100-д хүрлээ
ХАМАС бүлэглэл бямба, ням гарагуудад гэнэтийн цохилт өгсний хариуд Израилийн арми Газын зурваст агаарын цохилт өгч, Израилийн өмнөд хэсэгт байлдааны ажиллагаа үргэлжилсээр байна.
ХАМАС бүлэглэл бямба, ням гарагуудад гэнэтийн цохилт өгсний хариуд Израилийн арми Газын зурваст агаарын цохилт өгч, Израилийн өмнөд хэсэгт байлдааны ажиллагаа үргэлжилсээр байна.
Допингийн эсрэг агентлагийн мэдэгдсэнээр, өдгөө 19 настай тамирчин эмэгтэйн шинжилгээнд метаболит дростанолон илэрсэн бөгөөд энэ нь Дэлхийн допингийн эсрэг агентлагаас хориглосон бодисын жагсаалтад багтдаг аж. Хариу нь эерэг гарсан дээжийг 10 дугаар сарын нэгний өдөр, авсан байжээ.
Улмаар, 2012 онд Путин гурав дахь удаагаа сонгогдсон. Мөн энэ онд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгон нэмэгдүүлсэн юм. Цаашлаад 2018 онд тэрбээр дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгч болсон. Үүний дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн албан тушаалтай холбоотой нэмэлтүүдийг "олон нийтийн санал асуулга" нэрийн дор дэмжүүлж, хуульд тусгаж байлаа. Ингэснээр Путин Ерөнхийлөгчийн албан тушаалд дахин хоёронтаа нэр дэвшиж, 2036 он хүртэл Оросыг удирдах боломжтой болсон юм.
Үүний дараа ослын газраас зугтах гэж байхдаа өөр машинтай мөргөлдөж, машин явах боломжгүй болсон тул тэнд нь орхиод, ослын газраас холгүйхэн зогсоолд байсан машины арын цонхыг нь хагалан орж, машиныг асаан хэргийн газраас зугтсан байна. Цагдаагийнхан түүнийг саатуулж шалгахад тэрбээр жолооны үнэмлэхгүй байсан нь мөн тогтоогдсон аж.
Судалгаанд өгүүлснээр, Оростой залгаа хил дээр байх Туманган хотын төмөр замын объектын зургийг 2023 оны 10 дугаар сарын тавны өдөр хиймэл дагуулаас авсан бөгөөд энэ зургаас харахад төмөр замын объект дээр маш их буюу 73 ачааны вагоныг тээвэрлэлтэд бэлтгэн зогсоосон байсан аж.
Канадын Засгийн газар Израильд нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор энэ улсад шаардлагатай тусламж үзүүлэхэд бэлэн байгаа гэнэ. Энэ талаар Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо ням гарагт мэдэгдсэн байна.
Алла Пугачева нөхөр Максим Галкин нь олны өмнө Оросын эрх баригчдыг буруутгаж, "гадаадын агент" гэсэн жагсаалтад багтах болсны дараа мөн л олон нийтэд хандан, Оросын эрх баригчдын үйл ажиллагааг дэмжихгүй байгаагаа илэрхийлэн, өөрийг нь ч мөн "гадаадын агент" жагсаалтад багтаахыг хүссэн мэдэгдэл хийж байв. Тэд үүний дараа Израилийг зорьж, тэндээ амьдрах болсон юм.
Аль-Жазира телевизийн мэдээлснээр, газар хөдлөлтийн дараа сураггүй болсон хүн олон байгаа гэнэ. Байгалийн гамшигт өртсөн бүс нутгуудад майхан, эм бэлдмэл, хүнс нэн хмосдолтой байгаа тул Афганистаны эрх баригчид хохирсон хүмүүс туслах уриалгыг бизнес эрхлэгч болон төрийн бус байгууллагынханд хандан гаргажээ.
Палестины ХАМАС бүлэглэл Израильтай дайтсаны улмаас Газын зурвас, Израиль даяар хүмүүс орон гэрээ орхин нүүж байна. Израилийн олон хотод нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байгаа бол Газын зурвасаа 123,5 мянган хүн дүрвэжээ.
ХАМАС-ын халдлага үүгээр дууссангүй, ням гарагийн шөнө дахин үргэлжилж, Израилийн Ашдод, Ашкелон хотууд руу халдаж, Израилийн нийслэл Тель-Авив хотын Бен-Гурион нисэх буудалд пуужингийн цохилт өгөхийг завдсан гэж "The Times of Israel" сонин мэдээлжээ. Ашкелон хот руу 100 орчим пуужин харваж, зарим пуужин орон сууц оносны улмаас олон хүн шархаджээ.Израилийн Эрүүл мэндийн яамны сүүлийн үеийн мэдээллээр, ХАМАС-ын халдлагын улмасс 2315 хүн шархадсанаас 23 хүний биеийн байдал нэн хүнд байгаа аж. Хоёр өдрийн дотор амиа алдсан хүний тоо 700-г давжээ.
Италийн Портофино уул руу гарахад 842 гишгүүр бүхий шатаар дээш гардаг. Хүч чадал тэвчээр шаардсан энэ шатаар залуу төдийгүй ахмад жуулчид ч ихээр гардаг ч энэ удаад нэгэн ахмад жуулчин энэ ачааллыг дийлж чадалгүй амиа алджээ.
Японы Парламентын дээд танхимын гишүүн Мунэо Сузуки Орос руу явснаасаа болж "Японы шинэчлэлтийн нийгэмлэг" намаасаа хасагдахаар болжээ. Энэ талаар Японы Санкэй Симбун сонин мэдээлсэн байна.
Тайванийн өмнөд хэсгээр "Коину" хар шуурга дайрч, шуурга мод бутыг үндсээр нь булгалж, орон сууцнуудын цонх хагарах зэргээр ноцтой хохирол дагуулсан байна. Энэ талаарх мэдээллийг The Watchers сонин мэдээлжээ.
Сүүлийн өдрүүдэд Энэтхэгийн хэд хэдэн бүс нутагт аадар бороо үргэлжлэн орсны улмаас үерийн гамшиг нүүрлэжээ. Эдгээр бүс нутгаас хамгийн их хохирол амссан бүс нутаг нь Сикким муж гэж Индиа Таймс сонин мэдээлсэн байна.
Оросын Төрийн думын зөвлөл ойрын үед Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээг соёрхон баталсныг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэхээр зэхэж байгаа гэнэ. Энэ талаар Төрийн думын дарга Вячеслав Володин Телеграм сувагтаа бичжээ.
Хятадын Сычуань мужийн Мяньян хотод зохион байгуулагдаж буй үзэсгэлэн дээр 300 гаруй төрлийн нисэгчгүй нисэх аппаратыг танилцуулжээ. Тэдгээрийн дунд камиказе дрон багтаж байгаа талаар SCMP сонин мэдээлсэн байна.
БНАСАУ-ын эрх баригчид энэ сард тагнуулын хиймэл дагуул хөөргөж болзошгүй гэнэ. Энэ талаарх мэдээллийг БНСУ-ын Үндэсний нэгдлийн хүрээлэнгийн үнэлгээнээс авсан эх сурвалжтайгаар Ёнхап агентлаг мэдээлсэн байна.
Ялагч болсон Марковичийн өгүүлснээр, тэрбээр ийм завсарлагааг ашиглан үсээ угааж, усанд орж, гүйж дасгал хийж ч амжсан гэнэ. Тэрбээр 50 өдөр хэвтэн, хамгийн залхуу хүнийг шалгаруулах тэмцээнд түрүүлснээр 1000 еврогийн шагнал авчээ.
Аравдугаар сарын тавны өдөр Нобелийн хороо энэ онд утга зохиолын шагнал хүртэх эрхмийн нэрийг зарлажээ. Энэ удаад Норвегийн зохиолч шагнал хүртэх болсон талаар Нобелийн хороо зарласныг NBC дамжуулсан байна.
Украинд байгаа бүх цэргийн үүрэгтэн эрчүүд тэднийг фронт руу илгээнэ гэдэгт бэлэн байх ёстой гэж Украины Полтав мужийн цэргийн комиссарын газрын төлөөлөгч Роман Истомин мэдэгджээ. Түүний өгүүлснээр, эрчүүд эх орноо хамгаалах цаг ирнэ гэдгийг ойлгох ёстой гэнэ.