Цэргийн гэмт хэрэг үйлдсэн Израилыг хариуцлагад татахыг Иран шаардав

Цэргийн гэмт хэрэг үйлдсэн Израилыг хариуцлагад татахыг Иран шаардав

Ираны Гадаад хэргийн сайд Хосейн Амир Абдоллахиян НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газарт хандан палестинчуудын эрхийг хамгаалах шуурхай арга хэмжээ авах, цэргийн гэмт хэрэг үйлдсэн Израилыг хариуцлагад татахыг уриалжээ. Энэ талаар Х сүлжээнд нийтлэгдсэн, Ираны Гадаад хэргийн яамны мэдэгдэлд өгүүлсэн байна. 

Дэлгэрэнгүй
АНУ-д зэвсэглэсэн этгээд 22 хүний аминд хүрч, 60 хүнийг шархдуулжээ

АНУ-д зэвсэглэсэн этгээд 22 хүний аминд хүрч, 60 хүнийг шархдуулжээ

АНУ-ын Мэн  мужийн Льюистин хотод зэвсэглэсэн этгээд хүмүүс рүү буудан олон хүний аминд хүрч, шархдуулсан ноцтой хэрэг гарчээ. Сэжигтэн одоогоор баригдаагүй, сул чөлөөтэй явж байгаа тул хотын иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг цагдаагийнхан анхааруулсан байна. 

Дэлгэрэнгүй
Газын зурваст байсан Оросын долоон тагнуулч сураггүй болжээ

Газын зурваст байсан Оросын долоон тагнуулч сураггүй болжээ

Эх сурвалжийн өгүүлснээр, Орост сургагдсан долоон тагнуулч хоёр сарын өмнө Газын зурваст очсон бөгөөд тэд бүс нутаг дахь улс төр, цэрэг, нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын тухай мэдээлэл цуглуулах зорилготой байсан гэнэ. 

Дэлгэрэнгүй
Шилэн гүүр нурж, жуулчин амиа алджээ

Шилэн гүүр нурж, жуулчин амиа алджээ

Индонезийн Лимпакувус хотод байх шилэн гүүр хэсэгчлэн нурсны улмаас нэг жуулчин амиа алджээ. Энэ талаарх мэдээллийг орон нутгийн цагдаагийн газраас авсан эх сурвалжтайгаар МИР24 суваг дамжуулсан байна. 

Дэлгэрэнгүй
Израилын пуужин Хан-Юнис хотын орон сууцан дээр унаж, 13 хүн амиа алджээ

Израилын пуужин Хан-Юнис хотын орон сууцан дээр унаж, 13 хүн амиа алджээ

Эргэн сануулахад, 10 дугаар сарын долооны өдөр Газын зурвасаас ХАМАС-ын дайчид Израил руу нэвтэрсний дараа Ойрх Дорнод дахь нөхцөл байдал хурцадсан юм. ХАМАС бүлэглэл энэ үйлдлээ Израилын эрх баригчид Иерусалим дахь Аль-Акса сүмийн эсрэг хийсэн үйлдлийн хариу хэмээн нэрлэж байв. Үүний дараа Израил Газын  зурвасыг бүрэн бүслэж байгаагаа зарлаж, энэ зурвас болон Ливан, Сирийн зарим нутагт цохилт өгч эхэлсэн юм.

Дэлгэрэнгүй
Ynet: ХАМАС гадаадын 138 иргэнийг барьцаалсан

Ynet: ХАМАС гадаадын 138 иргэнийг барьцаалсан

Энэ сарын долооны өглөө Палестины ХАМАС бүлэглэл Израил руу гэнэт халдаж, олон хүний аминд хүрч, 200 гаруй хүнийг барьцаалсан. Тэдний ихэнх нь гадаадын иргэд байгаа талаар Израилын Засгийн газраас авсан эх сурвалжтайгаар Ynet цахим хэвлэл мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Абрамченко: Монголоор дайрах хийн хоолойг барих ажил ирэх онд эхэлнэ

Абрамченко: Монголоор дайрах хийн хоолойг барих ажил ирэх онд эхэлнэ

"Союз Восток" хийн хоолой нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин, жилд 50 тэрбум кубметр хүртэлх хэмжээний хийг Хятад руу нийлүүлэх "Сибирийн хүч-2" хийн хоолойн үргэлжлэл хэсэг юм. Монголын нутгаар дайрах хоолой нь ойролцоогоор 960 км үргэлжилж, таван компрессор станц суурилуулахаар төлөвлөж байгаа аж.

Дэлгэрэнгүй
ОХУ цөмийн дайны сургуулилалт хийлээ

ОХУ цөмийн дайны сургуулилалт хийлээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин биечлэн удирдсан энэ сургуулилалтын үеэр газрын байршилтай пуужингууд, стратегийн шумбагч онгоц болон алсын агаарын нисэх хүчин гээд Оросын "цөмийн гурвал"-ын бүх бүрэлдэхүүнийг дайчилжээ. 

Дэлгэрэнгүй
Берлусконигийн уран зургийн цуглуулгыг өв залгамжлагчид нь устгана

Берлусконигийн уран зургийн цуглуулгыг өв залгамжлагчид нь устгана

Эх сурвалжийн мэдээлснээр, Берлускони амьд ахуйдаа 25 000 уран зураг цуглуулсан ч эдгээрийн ихэнх нь ямар ч үнэ цэнгүй, чанар муутай бүтээлүүд гэж Италийн тэргүүлэгч урлаг судлаачдын нэг Виттори Сгарби үзжээ.

Дэлгэрэнгүй
Ицхак Герцог: ХАМАС-ын барьцаанд 30 хүүхэд бий

Ицхак Герцог: ХАМАС-ын барьцаанд 30 хүүхэд бий

Израилын Ерөнхийлөгч Ицхак Герцог мягмар гарагт улс оронд нь айлчлан ирсэн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзжээ. Энэ уулзалтын үеэр тэрбээр ХАМАС бүлэглэлийн олзонд байгаа хүмүүсийн 30 нь хүүхэд гэсэн мэдээллийг баталсан байна. 

Дэлгэрэнгүй
Израил НҮБ-ын төлөөлөгчдөд виз олгохоо зогсоожээ

Израил НҮБ-ын төлөөлөгчдөд виз олгохоо зогсоожээ

Израил НҮБ-ын төлөөлөгчдөд виз олгохоо зогсоохоор болжээ. Энэ нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын байр суурьтай холбоотой гэж Израилын төлөөлөгч мэдэгдсэн байна. 

Дэлгэрэнгүй
Пентагон Израил руу цэргийн зөвлөхүүд илгээжээ

Пентагон Израил руу цэргийн зөвлөхүүд илгээжээ

Израилын арми Газын зурваст хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлнэ гэж мэдэгдэж байгаа энэ үед АНУ Израил руу дайн төлөвлөхөд тусламж үзүүлэх зорилгоор цэргийн зөвлөхүүдээ илгээжээ. 

Дэлгэрэнгүй
Израилын Ерөнхий сайдын том хүү дайчилгаанаас зугтаж, АНУ-д үлджээ

Израилын Ерөнхий сайдын том хүү дайчилгаанаас зугтаж, АНУ-д үлджээ

Израилын дайны байдалд шилжиж, дайчилгаа зарласан үед Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн бага хүү фронт руу явсан гэсэн мэдээлэл гарч байсан бол том хүү Яир нь эх оронд нь цэргийн үүрэгтний дайчилгаа зарласан үеэр АНУ-д үлдсэн гэж Таймс мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Иорданы хатан хаан баруун орнуудын тэргүүнүүдийг хоёр нүүр гаргаж байгаад буруутгав

Иорданы хатан хаан баруун орнуудын тэргүүнүүдийг хоёр нүүр гаргаж байгаад буруутгав

Палестин гаралтай Рания CNN сувагт ярилцлага өгөхдөө Иордани зэрэг Ойрх Дорноднын бүхий л оршин суугчид "өнөөгийн сүйрэлд дэлхий дахин хэрхэн хандаж байгааг хараад цочирдон, урам хугарсан" хэмээн онцолсон байна.

Дэлгэрэнгүй
NYT: Барууныхан Украин, Газын зурваст хоёр нүүр гаргаж байна

NYT: Барууныхан Украин, Газын зурваст хоёр нүүр гаргаж байна

Сүүлийн 20 сарын хугацаанд АНУ-ын эрх баригчид Украинд хийж буй үйлдлийнх нь төлөө Оросыг байнга шүүмжилж, буруушааж байсан бол харин одоо Газын зурваст Израилын арми цохилт өгч байхад Вашингтон Израилыг дэмжиж байгаа нь дэлхий дахины үзэл бодлыг өөрийн талд оруулах хүчин чармайлтад нь шинэ бэрхшээлийг бий болгох эрсдэлийг дагуулж байна гэж "Нью-Йорк Таймс" сонин шүүмжилсэн байна. 

Дэлгэрэнгүй
МакДональдсын сүлжээ Израилыг дэмжсэнийхээ төлөө шүүмжлэлд өртөв

МакДональдсын сүлжээ Израилыг дэмжсэнийхээ төлөө шүүмжлэлд өртөв

Харин Персийн булангийн орнууд дахь Палестиныг дэмжиж буй МакДональдсын салбарын эзэд Израилын салбартай огт хамааралгүй гэдгээ мэдэгдэж, зарим нь Газын зурвасын оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлж эхэлжээ.

Дэлгэрэнгүй
Ван И АНУ-д айлчилна

Ван И АНУ-д айлчилна

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Вашингтоныг зорих гэж байна. Тэрбээр АНУ-д айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй уулзана гэж Төрийн департамент мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Хятадад Хэллоуин баярын нүүр будалт хийхийг хоригложээ

Хятадад Хэллоуин баярын нүүр будалт хийхийг хоригложээ

Гуанжоу хотын захиргааны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, төмөр замын тээврээр үйлчлүүлж буй зорчигч бусдыг айлгаж цочирдуулж болзошгүй хувцас өмсөх эсвэл цочирдом нүүр будалт хийхгүй байх дүрэмтэй гэнэ. Тиймээс Хятадад залуучууд ихээр тэмдэглэдэг Хэллоиун баярын үеэр энэ журмыг мөрдүүлэхийн тулд хотын аюулгүйн алба хяналт тавьж эхэлжээ. 

Дэлгэрэнгүй
Марокко палестинчуудад зориулсан хүмүүнлэгийн тусламжийг цэргийн онгоцоор илгээжээ

Марокко палестинчуудад зориулсан хүмүүнлэгийн тусламжийг цэргийн онгоцоор илгээжээ

Египет улс Газын зурвастай хиллэдэг бөгөөд Газын зурвас руу нэвтрэх, Египетийн цор ганц боомтын ажиллагааг сэргээн, энэ боомтоор Газын зурвасын дүрвэгчдэд тусламж хүргэх ажлыг эхлүүлсэн юм. 

Дэлгэрэнгүй
Хятадад цахим орчинд хүүхдүүдийг дээрэлхэх явдлыг бүрэн хориглов

Хятадад цахим орчинд хүүхдүүдийг дээрэлхэх явдлыг бүрэн хориглов

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн сайд Ли Цян насанд хүрээгүй иргэдийг цахим орчинд аливаа байдлаар дээрэлхэхийг хориглосон Засгийн газрын тогтоолд гарын үсэг зуржээ. Энэ тогтоол долоон бүлэг, 60 зүйлээс бүрдэх бөгөөд 2024 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн мөрдөгдөнө гэж SCMP сонин мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй