Путин, Ши Жинпинийн хэлэлцээрээр Сибирийн хүч-2 дахин бүтэлгүйтэв
"Энэхүү хэлэлцээрийн бараг бүхий л үзүүлэлтүүдийг тохиролцсон. Оросоос 50 тэрбум куб метр хийг найдвартай нийлүүлнэ" гэж Путин мэдэгдэж байв. Хэдийгээр Путин ийн мэдэгдсэн ч баруун хэвлэлүүдээр, Ши Жинпинь шинэ хоолойн барилгын ажлыг зөвшөөрөөгүй, Оросоос нэмэлтээр хий авах тал дээр түтгэлзсэн хариу өгсөн гэсэн мэдээлэл гарч байлаа.



















