Украины дроны халдлагад өртсөн Оросын муж цахилгаангүй болжээ
Украины Зэвсэгт хүчний дрон Украинтай залгаа хилээс 12 км зайд байх Сужа хотын төв цахилгаан станц дээр хоёр тэсрэх төхөөрөмж хаясан байна. Энэ хэргийн улмаас 14 суурин газар цахилгаангүй болжээ. Харин хоёр дахь дрон хилээс зургаан километр зайд орших Глушково суурингийн цахилгааны дэд станц дээр тэсрэх төхөөрөмж хаяж, улмаар 53 суурин газар гэрэл цахилгаангүй болсон аж.



















