2026 онд Дубайд нисдэг такси үйлчилгээнд гарна
"Joby Aviation”-ы загвар нь нэг удаагийн цэнэглэлтээр 240 гаруй км зайд нисэж чадах бөгөөд босоо чиглэлд хөөрч, буудаг, хамгийн дээд хурд нь 320 км/цаг аж.
"Joby Aviation”-ы загвар нь нэг удаагийн цэнэглэлтээр 240 гаруй км зайд нисэж чадах бөгөөд босоо чиглэлд хөөрч, буудаг, хамгийн дээд хурд нь 320 км/цаг аж.
Эх сурвалжийн мэдээлснээр, үерийн далан сэтэрч, хот бүхэлдээ усанд автан, үерийн урсац олон хүнийг тэнгис рүү урсгасны улмаас 6000 хүн амиа алдаж, 10 мянга гаруй хүн сураггүйд тооцогдож байгаа аж.
Газар хөдлөлтийн улмаас байшин барилга нурж, нурангинд даруулсан охид азаар хөнгөн гэмтэлтэй байгаа гэнэ. Харамсалтай нь, Нюра охин ахыгаа, 11 настай охин ээжийгээ байгалийн гамшгийн улмаас алджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Австралид муурны халдлагад өртөмтгий 57 нэр төрлийн амьтан байдгийн 47 нь сүүн тэжээлтэн аж. Австралид золбин муурын үржлийг хязгаарлах зорилгоор унтуулах зэрэг арга хэмжээ авдаг бол энэ удаад гэрийн тэжээвэр мууранд чиглэгдсэн арга хэмжээ авахаар зэхэж байгаа гэнэ. Энэ арга хэмжээний хүрээнд муур салхилуулах цагт хязгаар тавьж, муурыг заавал тусгай үүрэнд байлгах, муурны үржлийг хязгаарлах шаардлага тавихаар төлөвлөж байгаа юм байна.
Буриадын стратегийн түншүүдийн нэг болох Монгол Улсад АНУ Украины хувилбараар төрийн эргэлт хийхийг оролдож байна хэмээн Буриадын тэргүүн Алексей Цыденов Дорнын эдийн засгийн форумын үеэр РИА Новости агентлагт ярьжээ.
"Бид цаашид ч харилцаагаа хөгжүүлэх хүсэлтэй. Бид үргэлж Путин болон Оросын засгийн газрын шийдвэрийг дэмжсээр ирсэн. Бид үргэлж империализмын эсрэг тэмцэл, тусгаар улсыг байгуулах үйлсэд үргэлж хамтдаа байна" хэмээн Ким Жон Ун мэдэгджээ.
Ван Биньд оноосон ялыг хоёр жилээр хоёшлуулсан бөгөөд мөн хугацаанд цаазын ялыг суллагдах эрхгүйгээр бүх насаар нь хорих ял болгон өөрчилж болох аж. Түүнчлэн Ван Биний бүхий л өмч, хөрөнгийг хураахаар болжээ.
Хятадын Гуандун мужийн Маомина хотол Хайкуй хар салхи нүүрлэж, үерийн гамшиг тохиосон . Энэ үерийн үеэр матар үржүүлгийн фермээс 75 матар сураггүй болсон талаар SCMP сонин мэдээлсэн байна.
ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Ун Амур мужид байх Восточный сансарын буудал дээр очжээ. Түүнийг төмөр замын буудлаас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин угтсан байна.
Севастополь шөнийн 03:18 цагт халдлагад өртжээ. Цохилтын улмаас гэмтсэн 24 хүний дөрвийн биеийн байдал дунд зэрэг байгаа гэнэ. Мөн далавчит пуужингийн цохилтын улмаас Севастополийн тэнгисийн үйлдвэрийн өмнөд талбай шатжээ.
Өөрчлөлтийн хүрээнд, Гадаад хэргийн яамыг 2021 оноос хойш сайдын албыг хашиж буй Ёсимаса Хаясигийн оронд 70 настай Ёко Камикава тэргүүлэх магадлалтай байна. Тэрбээр өмнө нь гурван удаа хуульзүйн сайдын алба хашиж байжээ. Батлан хамгаалахын шинэ сайдаар Минору Кихара болох юм. Тэрбээр Ёсихидэ Суга 2020-2021 онд Ерөнхий сайд байхад түүний зөвлөхөөр ажиллаж байжээ.
БНАСАУ дахин пуужин харважээ. Энэ пуужин баллистик пуужин байх магадлалтай гэж Японы эргийн хамгаалалтын газар мэдээлснийг Kyodo дамжуулсан байна.
НҮБ амиа алдагсдын тоог мэдээлэхдээ шинэчилсэн тоо нь гагцхүү баримтаар баталгаажсан тохиолдлууд, бодит байдал дээр хохирогчдын тоо их байж болзошгүйг цохон тэмдэглэсэн байна. Учир нь байлдааны ажиллагаа идэвхтэй өрнөж буй газруудаас бодит мэдээлэл авахад хүндрэлтэй байдаг аж.
Өмнөд Солонгос Оросын нүүрсний нийлүүлэлтийн эсрэг хориг арга хэмжээ авахаар зэхэж байгаа аж. Энэ талаар ОХУ-ын Neft Research компанийн захирал Александр Котов мэдэгдсэнийг РБК дамжуулжээ.
Мөн Дерна хотын нөхцөл байдал аймшигтай байгаа, цогцоснууд гудамжаар дүүрч, оршин суугчид амьд үлдсэн хүмүүсийг олж магадгүй гэсэн найдлагатайгаар үерт автсан газруудад эрэн хайх ажил зохион байгуулж байгаа аж.
Америкийн Луизиана мужийн ахлах сургуульд зэвсэгт этгээд гал нээжээ. Энэ талаар Ассошейтед пресс агентлаг орон нутгийн эрх баригчдаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулсан байна.
2013 оны тавдугаар сард Хойд Солонгосын төрийн хэвлэлүүд Ким загас агнуурын станцад айлчилж байгаа үеийн гэрэл зургийг нийтлэж байв. Энэ гэрэл зураг дээр дарвуулт завь байгааг олон улсын хэвлэлийнхэн ажигласан юм. Энэ дарвуулт завь Кимийнх гэсэн баталгаа байхгүй. Түүнчлэн БНАСАУ-ын эсрэг тавьсан, тансаг эдлэлийн олон улсын хориг үйлчилсээр байхад ийм дарвуулт завийг Хойд Солонгос руу хэрхэн авчирсан нь ч тодорхойгүй.
Непеинийг энэ оны тавдугаар сарын дундуур саатуулж, урьдчилан хорих төв хорьжээ. Улмаар хорих хугацаанд сэтгэцийн эмнэлгийн шинжилгээнд хамруулж, энэ долоо хоногт болсон шүүх хурлаар түүнийг сэтгэцийн эмнэлэгт албадан хэвтүүлэхээр болсон байна
Су-24 онгоц мягмар гарагт ийнхүү сүйрсэн нь 2023 он гарснаас хойш Оросын цэргийн онгоц сүйрсэн ес дэх тохиолдол юм. Үүнээс өмнө, наймдугаар сарын 12-ны өдөр Калининград мужид Су-30 сөнөөгч онгоц сүйрч, экипаж нь амиа алдсан.
Үүний зэрэгцээ, мөн л хориг арга хэмжээтэй холбоотойгоор Европын орнууд руу нэвтэрсэн оросуудаас ухаалаг гар утас, зөөврийн компьютер, чемодан, гоо сайхны хэрэгслийг хурааж болзошгүй гэнэ. Эдгээр хувийн хэрэгслүүд мөн л хоригийн жагсаалтад орсон гэдгийг Еврокомисс анхааруулжээ.Энэ хориг жуулчдад ч хамаарах гэнэ. Мөн гааль дээр арьс, үслэг эдлэл, хагас үнэт болон үнэт чулуу, фотоаппарат, ариун цэврийн цаас, шампунь, шүдний оог ч хуульб ус бараа гэж үзэн хурааж болзошгүй аж.