Бразилд онгоц осолдож, олон жуулчин амиа алджээ
Бразилын хойд хэсэг дэх Амазоны ойн бүсэд онгоцны осол болжээ. МИР24 сувгийн мэдээлснээр, жуулчдыг тээвэрлэж явсан онгоц осолдож, олон хүн амиа алдсан байна.
Бразилын хойд хэсэг дэх Амазоны ойн бүсэд онгоцны осол болжээ. МИР24 сувгийн мэдээлснээр, жуулчдыг тээвэрлэж явсан онгоц осолдож, олон хүн амиа алдсан байна.
Америкийн техникүүдийг ашигласан, "Намрын гал" нэртэй үзүүлэх цэргийн сургуулилалт Польшийн нутаг дээр, Оросын хилээс 80 км зайд эхэлжээ. Энэ талаар Польшийн Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.
Байгаль орчны сайд Козловын өгүүлснээр, хоёр орныг холбох автомашины гүүр байгаагүй тул автозамын харилцааны асуудал хурцаар тавигдаж байсан бөгөөд одоо Туманган гол дээгүүр гүүр барьснаар энэ асуудал шийдэгдэх аж. Приморын хягзаар нь БНАСАУ-ын гол хөрш тул тээвэр харилцааны асуудлыг шийдэх нь нэн чухал гэж талууд онцолжээ.
Үүний зэрэгцээ, баталгаагүй цэнэглэгчийг олон нийтийн газарт байх тэжээлийн эх үүсвэрт залгахгүй байхыг Жонс анхааруулсан байна. Олон нийтийн газарт байх тэжээлийн эх үүсвэрт зочид буудлын өрөө, онгоц, автомашин зэрэгт байх залгуурууд багтах юм.
Оросын автомашинуудыг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг Европын орнууд ээлж дараалан гаргасаар байна. Латви улс энэ долоо хоногоос эхлээд ОХУ-аас ирж буй, Оросын дугаартай машиныг нэвтрүүлэхгүй, харин Европын холбооноос буцаж байгаа машиныг саадгүй нэвтрүүлэхээр болсон юм. Харин Литва улс машинтайгаа яваа орос иргэдийг Европт нь "гацаахаар" шийджээ.
Украин дахь дайн 2032 он хүртэл үргэлжилж болзошгүй гэж Германы Засгийн газар, Зэвсэгт хүчин таамаглаж байгаа гэнэ. Энэ талаар Бундесварын хошууч генерал, Батлан хамгаалах яаман дахь Украины нөхцөл байдлыг хариуцсан төвийн тэргүүн Кристиан Фройдинг мэдэгджээ.
Шүүгдэгчид шүүх хурлын явцад гэм буруугаа хүлээжээ. Улмаар хааны зарлигийн дагуу Таиф хотод пүрэв гарагт цаазын ялыг гүйцэтгэсэн байна. Өмнө нь, 2021 оны дөрөвдүгээр сард энэ улсад төрөөс урвасан, дайсантай хамтран ажилласан гэж гурван цэргийн алба хаагчийг буруутгаж, цаазлаж байв.
БНХАУ-ын Сайд Батлан хамгаалахын сайд Ли Шаньфу хоёр долоо хоногийн туршид олны өмнө гараагүй байна. Энэ нь тэрбээр албан тушаалаас халагдаж, шалгагдаж байгаатай холбоотой гэж The Financial Times сонин Америкийн албан тушаалтнууд болон Америкийн тагнуулын мэдээлэлтэй танилцсан хоёр хүнээс авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд очихоор болжээ. Энэ талаар нэрээ нууцалсан Украины албан тушаалтнаас авсан мэдээлэлтэйгээр NBC мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Дерна "сүнс хот" болон хувирсан гэнэ. Холбоо харилцааны шугам бүрэн эвдэрч, үүрэн холбоо, интернет ажиллахгүй байгаа аж. Хотын гудамж үндсээрээ булгарсан мод, эвдэрсэн машинуудаар дүүрчээ. Мөн энэ бүсэд нисэх буудал, далайн боомтуудыг хаасан байна.
Диана гүнж энэ цамцаа өмсөж байгаад цоолж, улмаар энэ цамцыг Букингемийн ордон үйлдвэрлэгч рүү буцааж, элэгдэлд орсон хэсгийг засаж өгөх эсвэл яг ийм шинэ цамц илгээхийг хүссэн захидал илгээж байжээ. Ингээд ижилхэн цамцыг үйлдвэрлэгч оёж өгсөн бөгөөд харин анхны загвар нь алдагдсанд тооцогдож байв. Харин 2023 оны гуравдугаар сард үйлдвэрлэгчийн байрны дээвэр дээр байсан эд зүйлс бүхий хайрцагнаас Диана гүнжийн цамцны анхны хувилбарыг олсон аж.
Америкийн Прокурорын газар тус улсын Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байденыг таван жилийн өмнө худалдан авсан зэвсэгтэй холбоотойгоор буруутгажээ. Түүнийг зэвсэг худалдан авах, хадгалах зориулалтаар бөглөдөг маягт дээр хуурамч мэдээлэл бөглөсөн хэрэгт буруутгаж байгаа аж.
Осол гарсны улмаас Млада-Болеслав-Нимбурк чиглэлийн орон нутгийн төмөр замыг түр хаасан байна. Одоо ослын шалтгааныг холбогдох албаныхан тодруулахаар ажиллаж байгаа аж.
Америкийн Небраска мужийн төмөр замын өртөөн дээр вагон дэлбэрчээ. Энэ вагон хлорын хүчил тээвэрлэж явсан бөгөөд осол болсны дараа ойролцоох хүн амыг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлсэн гэж NBC мэдээлсэн байна.
Энд дуулгахад, Украинд дайн эхэлснээс хойш зэвсэг, цэргийн техник үйлдвэрлэгч барууны компаниуд Европт шинээр салбар үйлдвэр байгуулах тал дээр идэвхтэй арга хэмжээ авсаар ирсэн. Тухайлбал, наймдугаар сард Германы Rheinmetall концерн Леопард танкны үйлдвэрлэл, үйлчилгээг явуулахын тулд Украин дахь танкны үйлдвэрүүдийг түрээслэхээр шийдсэн юм. Түүнчлэн долдугаар сард Туркийн Baykar компани Bayractar цохилтын дрон үйлдвэрлэх үйлдвэрийн барилгыг эхлүүлсэн бол наймдугаар сарын сүүлээр Британийн BAE Systems зэвсэг үйлдвэрлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэхийн тулд Украинд офис нээж байв.
Шон Пенний өгүүлснээр, Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Володимир Зеленскийд үг хэлэх боломж олгоогүйд ихээхэн санаа зовниж байсан гэнэ. Чухам ямар шалтгаанаар үг хэлэх боломж олгоогүйг тэрбээр ойлгоогүй, тиймдээ ч Оскарын баримлаа устгах санаа ч төрж байсан гэж Шон Пенн ярьжээ.
Байгалийн гамшигт өртөж, ноцтой хохирол амссан Ливийн Дерна хот олон улсын тусламж авч эхэлжээ. The Guardian сонины мэдээлснээр, Египет, Тунис, Арабын Нэгдсэн Эмират Улс, Турк, Катараас аврах багууд Ливид очсон байна.
ОХУ Украинд дайн өдүүлсний дараа зэр зэвсгийн нөөцөө шавхаж, улмаар Хойд Солонгосоос төрөл бүрийн зэвсэг авч байгаа талаарх мэдээлэл гарсаар ирсэн. Энэ удаад Ким Жон Ун ОХУ-д айлчилсан нь ч зэвсгийн хэлэлцээр хийхтэй холбоотой гэж хэвлэлүүд мэдээлж байв.ОХУ Хойд Солонгосоос зэвсэг авч, үүнийгээ Украины эсрэг дайнд ашиглаж байгаа гэдгийг Өмнөд Солонгос эртнээс л баталж байгаа гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн захиргаа мэдэгджээ.
Хятадын эрх баригчид төрийн байгууллагуудын албан хаагчдыг iPhone болон бусад гадаадын брендийн ухаалаг төхөөрөмжийг ажил дээрээ ашиглах, офист авчрахыг хориглосон гэсэн мэдээллийг энэ сарын эхээр The Wall Street Journal сонин дамжуулж байлаа. Харин энэ мэдээллийг БНХАУ-ын Гадаад хэргийн яам няцаажээ.
"Бид бусад ертөнц рүү одоогоор хүрч чадахгүй байгаа нөхцөлд бидэн дээр хүрч ирж чадсан харийнхныг технологийн тал дээр биднээс хавьгүй илүү хөгжсөн гэдгийг нь хүлээн зөвшөөрөх ёстой. Харийнхан үнэхээр л дэлхий дээр ирдэг бол НАСА энэ талаар бүгдийг мэдэхийг хүсэх нь мэдээж хэрэг" хэмээн Нельсоны орлогч Никола Фас өгүүлсэн байна.