Москвагийн нисэх буудал дээр нислэгүүдийг цуцалжээ
Хамгийн сүүлд, наймдугаар сарын 31-ний өдөр Москвагийн нисэх буудал нислэг хүлээн авах, илгээх ажлаа түр зогсоож байлаа. Энэ нь нисэгчгүй нисэх аппаратуудын дайралттай холбоотой байсан юм.
Хамгийн сүүлд, наймдугаар сарын 31-ний өдөр Москвагийн нисэх буудал нислэг хүлээн авах, илгээх ажлаа түр зогсоож байлаа. Энэ нь нисэгчгүй нисэх аппаратуудын дайралттай холбоотой байсан юм.
Наймдугаар сарын 30-нд шилжих шөнө Оросын Псков хотын нисэх буудал руу дроноор халдсан хэрэг гарсан. Псковын нисэх буудал руу дроноор халдах үед тус буудлын нутаг дэвсгэр дээр байх хорооны зэвсэглэлд байдаг цэргийн тээврийн Ил-76 дөрвөн онгоц гэмтсэн талаарх мэдээлэл гарч байлаа. Энэ мэдээллийг ОХУ-ын Онцгой байдлын яамны орон нутаг дахь удирдах газар наймдугаар сарын 31-ний өдөр батлаж байв. Дроны халдлагын улмаас Ил-76 хоёр онгоц шатсан гэж мэдээлсэн ч гэмтлийн зэргийн талаар мэдээлэл өгөөгүй юм.
Пүрэв гарагт Өмнөд Африкийн Йоханнесбург хотод байх таван давхар барилгад гал гарч, олон хүн амиа алдсан талаарх мэдээлэл гарч байлаа. Энэ гал түймрийн улмаас 50 гаруй хүн амиа алдсан гэж пүрэв гарагт мэдээлж байсан бол хохирогчдын тоо дахин нэмэгджээ.
Энд дуулгахад, өмнө нь Вьетнам, Ливан, Кувейтэд "Барби" киног гаргахыг хориглож байлаа. Ливаны Соёлын сайд Мохаммед Муртада "Барби" киног "ижил хүйстний харилцааг сурталчилж, гэр бүлийн үнэ цэнийг гутаан шашин шүтлэг, ёс суртахууны үнэт зүйлстэй зөрчилдөж байна" гэж үзэн дэлгэцнээ гаргахыг хориглосон юм.
Энд дуулгахад, Пригожин амиа алдахаас хэдэн долоо хоногийн өмнө түүний хувийн цэргийн компани Оросын Батлан хамгаалах яамны зүгээс ихээхэн дарамттай нүүр тулсан байна. Кремль дэх эх сурвалжуудын өгүүлснээр, Африк вагнерчуудын хяналтад хэвээр үлдэнэ гэж Путин мэдэгдэж байсан ч хөлсний цэргүүдийг Оросын цэргийн тээврийн онгоцуудыг ашиглахыг хориглосон байна. Түүнчлэн Оросын эрх баригчид Сирийн удирдлагад хандан, хөлсний цэргүүдийг Хмеймим агаарын баазыг ашиглахгүй болгож, хаахыг хүсчээ. Энэ бүхэн нь хувийн цэргийн компанийн логистикд ихээхэн хүндрэл учруулж, улмаар Пригожин эдгээр асуудлыг шийдэхээр Москва руу очсон аж. Түүний сүүлчийн аялал нь энэ байсан юм.
Жуулчид ихээр очдог Туркийн Стамбул хотод олон нийтийн газарт согтууруулах ундаа хэрэглэхийг хоригложээ. Энэ шийдвэр хотын оршин суугчид төдийгүй жуулчдад ч хамааралтай гэнэ.
Түүний асар их үнээр худалдаж авсан вискиний шил The Intrepid гэдэг нэртэй, дэлхийн 11 судлаачийн шинэлэг ололтод зориулж ийн нэрлэсэн бөгөөд эдгээр судлаачдын хөрөг шошгон дээр нь дүрслэгдсэн байдаг аж. Хүнтэй чацуу өндөртэй энэ шилэнд висскиний стандарт шилээр тооцвол 444 шил виски багтжээ.
Наймдугаар сарын наймны өдөр Хавайн арлуудад ойн түймэр гарч, их хэмжээний хохирол учруулсан. Энэ ойн түймэр АНУ-д сүүлийн 100 жил тохиосон, хамгийн их хүний амь нас авч одсон түймэрт тооцогдож байгаа юм.
Өмнөд африкийн Йоханнесбург хотод байх таван давхар барилгад гал гарчээ. Гал түймрийн улмаас олон хүн амиа алдаж, гэмтсэн талаар МИР24 мэдээлсэн байна.
Тэрбээр 2002 онд 18 настайдаа "Гуандун Саузерн Тайгерс" багаас замналаа эхлүүлсэн. 2007 онд NBA драфтаар "Милоуки Бакс" багт сонгогдож байсан тэрбээр "Нью-Жерси Нетс", "Вашингтон Уизардс", "Даллас Маверикс" багуудын бүрэлдэхүүнд тоглож байлаа. И Жяньлянь таван улирлын туршид NBA-д тоглож, дараа нь Гуандунд эргэн ирсэн юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хэнань мужийн Пиндиншань хотын тойргийн Лушань хотод наймдугаар сарын 22-ны өдөр буюу Хятадын дурлалт хосын өдрөөр "Нюлан ба Жинюй" (Малчин, оёдолчин хоёр) баримлыг нээжээ. Энэ баяр малчин Нюлан болон Жинюй дагины тухай домогтой холбоотой аж. Домгоос үүдэлтэй баримлыг хосуудын өдрөөр нээсэн ч иргэдийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулсан байна.
Харин Буркина-Фасо болон Мали улс хамтарсан мэдэгдэл гаргаж, Нижер рүү аливаа байдлаар цэрэг оруулж, зэвсэгт түрэмгийлэл үйлдвэл үүнийг өөрсдийн улс орон руу чиглэсэн халдлага гэж үзнэ хэмээн онцолсон. Мөн Нижерийн зэвсэгт хүчин, ард түмнийг дэмжин өөрсдийгөө хамгаалах арга хэмжээ авна хэмээн амлаж байв.
Туркийн Стамбул хотод ган гачгийн улмаас усны хомстолд орох нөхцөл бүрдсэн талаар эрх баригчид нь анхааруулж, иргэдийг усны хэрэглээгээ хязгаарлахыг уриалж байлаа. Нөхцөл байдал дээрдээгүй тул ус хэмнэх үүднээс дараагийн алхмыг авч хэрэгжүүлж эхэлсэн байна.
Дэлхийн хамгийн бохирдолтой хотуудын нэг болох Нью-Дели хотын оршин суугчид Энэтхэгийн бусад хотуудын оршин суугчидтай харьцуулахад харьцангуй бага насладаг гэнэ. Ийм судалгааг Чикагогийн их сургуулийн Эрчим хүчний бодлогын сургуулийн эрдэмтэд хийжээ.
ОХУ, Украины дайны үеэр барууны орнууд Украинд зэвсгийн тусламж үзүүлж, цаашлаад Украин ялах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд сөнөөгч онгоц нийлүүлэхээр болсон. Мөн сөнөөгч онгоцны нисгэгчдийг ч бэлтгэж эхэлсэн юм. Одоогоор барууны орнууд нийт хичнээн онгоц нийлүүлэх нь тодорхойгүй байна. Харин Украины тал сөнөөгч онгоц дор хаяж 60 хэрэгтэй гэж мэдэгджээ.
Лхагва гарагаас пүрэв гарагт шилжих шөнө Хойд Солонгос хоёр баллистик пуужин хөөргөсөнтэй холбоотойгоор Японы Засгийн газар эсэргүүцэл илэрхийлжээ. Энэ талаар Японы Ерөнхий сайдын захиргааны сайт дээр нийтлэгдсэн байна.
Энэ төлөвлөгөө дунд, мэргэжлийн, хувийн боловсролын салбарт хамаарах аж. Дахин ажилд орох тэтгэвэрт гарсан багшийн нас 70-аас хэтрэхгүй байх ёстой гэнэ. Өмнө нь, 2018 онд БНХАУ-ын Боловсролын яам төсөл хэрэгжүүлж, энэ төслийн хүрээнд бага, дунд сургуулийн, тэтгэвэрт гарсан 20 мянга гаруй багшийг дахин ажилд авч байлаа. Улмаар 2020 онд энэ хөтөлбөрийг их дээд сургуулиудад хэрэгжүүлсэн юм.
Доха хотод төвтэй Катарын үндэсний агаарын тээвэрлэгч Qatar Airways Company компани Монгол Улсаас бүхээгийн ажилтан авах зар нийтэлжээ. Энэ зар тус компанийн албан ёсны сайт дээр нийтлэгдсэн байна.
Японы Ерөнхий сайд Фумио Кишида болон болон өөр хэд хэдэн сайд Фукушима -1 атомын цахилгаан станцын ойролцоогоос барьсан загас идэж байгаа бичлэгийг Японы хэвлэлүүд түгээжээ.
Хойд Солонгос Япон тэнгис рүү бага тусгалын хоёр баллистик пуужин хөөргөжээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны мэдэгдлээс иш татан Ёнхап агентлаг мэдээлсэн байна.