"Фукушима-1"-ийн усыг тэнгист асгахыг эсэргүүцсэн жагсаал болжээ
"Фукушима-1" атомын цахилгаан станц дээр 2011 онд осол болох үеэр реакторуудыг хөргөх зорилгоор ашигласан усыг Японы эрх баригчид энэ сарын 24-нөөс тэнгист асгахаар болсон. Энэ шийдвэрийг эсэргүүцсэн өмнөд солонгосчууд жагсаал зохион байгуулжээ.



















