Туркэд автобус осолдож, 12 хүн амиа алджээ
Йозгатын захирагч Мехмет Али Озкан энэ ослын шалтгаан нь "анхаарал болгоомжгүй байдал" хэмээн нэрлэсэн бол Туркийн Хуульзүйн сайд Йылмаз Тунч болсон хэргийн шалтгааныг шалгаж эхэлсэн хэмээн мэдэгджээ.
Йозгатын захирагч Мехмет Али Озкан энэ ослын шалтгаан нь "анхаарал болгоомжгүй байдал" хэмээн нэрлэсэн бол Туркийн Хуульзүйн сайд Йылмаз Тунч болсон хэргийн шалтгааныг шалгаж эхэлсэн хэмээн мэдэгджээ.
Пакистаны иргэн, 110 настай эр дөрөв дэх удаагаа гэрлэжээ. Тэдний хурим Хайбер-Пахтунхва мужийн Мансехра тойрогт болсон гэж Аль-Жазира мэдээлсэн байна.
2016 оноос эхлэн Сан-Франциско хотноо зохион байгуулагддаг, нохдын серфингийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж өнгөрчээ. Энэ арга хэмжээ нь амьтан хамгаалах буяны байгууллагуудад мөнгөн хандив цуглуулж өгөх зорилгоор зохион байгуулагддаг аж.
Эдгээр зөөгчид захиалсан хоолыг андууралгүй авчирах нь ч бий. Харин заримдаа коланы оронд кофе, шөлний оронд зууш авчирах нь энхүүхэнд. Гэхдээ л үйлчлүүлэгчид үүнд огт дургүйцдэггүй, уур амьсгал таатай байгаад олзуурхаж, улмаар энэ зоогийн газар ихээхэн алдаршжээ.
Гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт яаралтай хүргэсэн бөгөөд одоо галын шалтгааныг олохоор мэргэжилтнүүд ажиллаж байгаа гэнэ. Гал гарсан Dream Zhaoxing зочид буудал нь нутгийн дурсгалт газруудын ойролцоо оршдог, үнэ нь 37-55 доллар байдаг аж.
Дэлхийн олон оронд аагим халуун өдрүүд үргэлжилж, үүнийг дагасан ноцтой хор хохирлууд ч гарсаар байна. Зарим нутагт хэт халууны улмаас ойн түймэр дэгдэж байгаа бол өөр нэг бүсэд аагим халууны улмаас усан сангууд ширгэж эхэлжээ.
Францын Марсель хотод хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа тул оршин суугчдыг сэрүүцэх боломж гаргах үүднээс хотын захиргаа нэгэн шийдвэр гаргажээ.
Афганистантай хиллэдэг, Пакистаны Хайбер-Пахтунхва мужид ням гарагт алан хядах ажиллагаа болж, олон хүн амиа алджээ. Энэ талаар Пакистаны Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Анваар-уль-Хак Какар мэдэгдсэнийг Коммерсант дамжуулсан байна.
Энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэх хандлага 2023 онд ч үргэлжилсэн байна. 2023 оны эхний найман сарын хугацаанд цэргийн шүүхэд бэлгийн гэмт хэргийн тухай 64 хэрэг шилжиж иржээ. Энд мөн л эзлэгдсэн Крым, Ростов мужууд толгой цохиж байгаа бол 35 дугаар мотобуудлагын бригад байршдаг Алтайн хязгаар ч энэ таагүй жагсаалтад дээгүүрт багтсан байна.
Энэ оны тавдугаар сарын сүүлээс л ойн түймэрт өртөж, ихээхэн хохирол амссан Канадад дахин түймэр дэгджээ. Энэ удаад Британийн Колумби мужид онц байдал тогтоосон талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Ажиглалтын камерын бичлэгээр, нэгэн эмэгтэй хашаа цэвэрлэж байхдаа гар утастай таван хайрцагийг авч, дараа нь эргүүлээд хог руу шидсэн нь тогтоогдсон байна. Үүний дараа эгч дүүс утсыг олсноор хүргэлтийн ажилтан "аврагдсан", нийт утаснаас ердөө найм нь л олдоогүй байгаа гэнэ.
БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо VIII Робот техникийн дэлхийн бага хурлын нээлт наймдугаар сарын 17-ны өдөр болжээ. Энэ талаар Синхуа агентлаг мэдээлсэн байна.
Эргэн сануулахад, наймдугаар сарын есний өдөр Хавайн арлууд дээр гал гарч, улмаар хүчтэй шуурга галыг тархаасны улмаас Мауи арлын баруун хэсэг бүрэн галд автсан юм. Галын улмаас Лахайна хот балгас болж, энэ хотыг сэргээхэд олон жил, хэдэн тэрбум доллар шаардлагатай болно гэж эрх баригчид мэдэгджээ. Энэ арал дээр гарсан галын улмаас амиа алдсан хүний тоо 100-г давсан юм.
Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар хэлэлцэх саналыг АНУ БНАСАУ-д тавьжээ. Энэ талаар Жон Кирби Kyodo News агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгдсэн байна.
Эх сурвалжийн өгүүлснээр, Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хүсэлтийг хүлээн авснаа батлаж, Дани, Нидерланд руу захидалг илгээсэн аж. "Оросын түрэмгийллээс болон тусгаар тогтнолоо Украин хамгаалж чаддаг байх нь нэн чухал" гэж Блинкен үзэж байгаа аж.
SCMP сонины мэдээлснээр, Бээжингийн Хөдөлмөрчдийн цэнгэлдэх хүрээлэнг эзэмшдэг компани зургадугаар сард Лионель Месси тоглосон талбайн зүлэгний нэг хэсгийг зарахаар болжээ. Хэр хэмжээний зүлэг зарах нь одоогоор тодорхойгүй, гэхдээ чухамхүү Месси тоглосон хэсгээс зүлгийг авсан гэж компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
БНХАУ-ын дарга Ши Жинпинь наймдугаар сарын 21-24-ний өдрүүдэд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад айлчилж, БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор болжээ. Энэ талаар Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна.
Энд дуулгахад, газрын ховор элементийг "аж үйлдвэрийн амин дэм" хэмээн нэрийддэг. Нийт 17 төрлийн элементийг газрын ховор элемент гэж нэрлэх бөгөөд эдгээр нь өндөр технологи, үндэсний батлан хамгаалах, цэргийн үйлдвэрлэлийн орлуулашгүй материал болохын дээр гар утас, пуужин, салхин турбин, цахилгаан машин, дрон, робот зэрэг орчин үеийн технологийн бүтээгдэхүүнүүдэд ажигладаг аж.
"Лейлийн ах дүүс" кино гарсан дарауйдаа Иранд үзүүлэхийг хориглосон, мөн эрх баригчдын шаардсанаар кинонд өөрчлөлт оруулахыг найруулагч зөвшөөрөөгүй аж. Найруулагч, өдгөө 34 настай Рустаи 2019 онд "Хараат" киногоороо олон улсад нэрд гарч байсан юм. Энэ кинонд Иран дахь хар тамхины асуудал, энэ асуудалтай тэмцэх цагдаагийнхны хэрцгий боловч үр дүнгийн арга хэмжээний талаар өгүүлдэг аж.
Форумд оролцогчид буддын боловсрол, их дээд сургуулиудын олон улсын хамтын ажиллагааны хөгжил, залуусын хүмүүжил, аюулгүй байдал, буддын болон төрийн байгууллагуудын хамтын ажиллагааны асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа аж. Бүгд Найрамдах Буриад Улсын 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулагдаж буй энэ форум наймдугаар сарын 19-нийг дуустал үргэлжлэх юм байна.