Майк Пенс БНХАУ-ыг тахлын төлөө хариуцлагад татна гэв
2020-10-08

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадыг дэлхий дахинаа дэгдсэн цар тахалд удаа дараа буруутган, 10 дугаар сарын долооны өдөр хийсэн мэдэгдэлдээ "Хятад үүнийхээ төлөө өндөр төлөөс төлнө" гэж мэдэгдэж байсан. 

Трамп: Хятад вирус тараасныхаа төлөө шангаа хүртэнэ

Түүний араас АНУ-ын Дэд Ерөнхийлөгч мөн л Хятадыг буруутгасан мэдэгдэл хийсэн байна. АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пенс COVID-19 тахлын төлөө Хятад хариуцлага хүлээнэ гэж дэд ерөнхийлөгчдөд нэр дэвшигчдийн анхны мэтгэлцээний үеэр мэдэгджээ.

 

"Бид Хятадтай харилцаагаа сайжруулахыг хүсч байна. Гэхдээ бид тоглоомын дүрмийг тэнцвэржүүлж, АНУ-д коронавирус дэгдээснийх нь төлөө бид Хятадыг хариуцлагад татна" хэмээн Майк Пенс мэдэгджээ.

 

Харин түүний өрсөлдөгч Харрис Цагаан ордны өнөөгийн захиргааны коронавирустэй хийж буй тэмцэл "улс орны түүхэн дэх хамгийн бүтэлгүй ажиллагаа" хэмээн нэрлэсэн байна.

COVID-19: Трампад вирусийн эсрэг биет илэрчээ

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Www333-д:
Пялдага мин ээ... Чамд ямар ч хамааралгүй байх өө.
2020-10-10
Www333:
Ene balai emgen bitgii ded erunkhiilugch boloosoi.
2020-10-08