Хязгаарлалт хийхдээ тулсан эрчим хүчний салбарын том төслүүд санхүүжилтгүй гацаж байна

Хязгаарлалт хийхдээ тулсан эрчим хүчний салбарын том төслүүд санхүүжилтгүй гацаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын үйлчилгээний хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж байна. Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр эрчим хүчний салбар хязгаарлалт хийх хэмжээнд тулж, хойшлуулашгүйгээр өргөтгөж, шинэчлэх шаардлага тулгарсан ч том төслүүд санхүүжилтгүйгээс гацаад байгааг хэлж байна. 

Дэлгэрэнгүй
Хиагт-Алтанбулагийн боомт нээгдэж, 142 иргэн нэвтэрчээ

Хиагт-Алтанбулагийн боомт нээгдэж, 142 иргэн нэвтэрчээ

Өчигдөр буюу гуравдугаар сарын 30-ны 12.00 цагт Монгол-Оросын хилийн бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг нээсэн. Иргэдийн зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Энэ хугацаанд ОХУ-аас 54 иргэн, Монголоос 88 нийт 142 иргэн хоёр улсын хилээр нэвтэрчээ. Хоёр улсын хооронд ачаа тээвэр хэвийн үргэлжилж байна.

Дэлгэрэнгүй
Буриадад амны хаалт зүүх журмыг сунгажээ

Буриадад амны хаалт зүүх журмыг сунгажээ

Буриадад коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор нэвтрүүлсэн, амны хаалт зүүх журмыг сунгажээ. Энэ талаар Буриадын Засгийн газар мэдээлснийг Регнум агентлаг дамжуулсан байна. 

Дэлгэрэнгүй
Орос, Беларусийн бараа бүтээгдэхүүнд Австрали 35 хувийн нэмэлт татвар ногдууллаа

Орос, Беларусийн бараа бүтээгдэхүүнд Австрали 35 хувийн нэмэлт татвар ногдууллаа

Австрали улс Орос, Беларусиас импортлох бүхий л төрлийн бараанд нэмэлт 35 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргажээ.

Дэлгэрэнгүй
Хаднаас буух боломжгүй болсон 12 бог малын хамт аюулгүй буулгажээ

Хаднаас буух боломжгүй болсон 12 бог малын хамт аюулгүй буулгажээ

Ховд аймгийн Манхан сумын Тахилт багийн “Их цахирын хайрхан” гэдэг газар нэг хүн хаднаас бууж чадахгүй болсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 03.30-ны өдрийн 10:44 цагт хүлээн авсан байна.

Дэлгэрэнгүй
Харьковын орон сууцнуудын 15 хувь нь сүйдсэн

Харьковын орон сууцнуудын 15 хувь нь сүйдсэн

Оросын довтолгоо, бөмбөгдөлтийн улмаас Харьков хотын орон сууцны 15 хувь нь сүйдсэн гэж тус хотын дарга Игорь Терехов мэдэгдсэнийг УНИАН дамжуулжээ. 

Дэлгэрэнгүй
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг тамгаа гардан авлаа 

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг тамгаа гардан авлаа 

МҮОХ-ны 14 дэх Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр тамгаа гардан авлаа. МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар түүнд тамгыг гардуулан өгөв. Энэхүү ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай болон штабын ажилтнууд байлцав.

Дэлгэрэнгүй
Нийслэл “RISE-Academy” арга хэмжээ боллоо

Нийслэл “RISE-Academy” арга хэмжээ боллоо

“Улаанбаатарын хөгжил ба хотын эдийн засаг” сэдэвт хэлэлцүүлгийг Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төвийн дарга Б.Энхболд удирдан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл, төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх А.Мөнхболд нар оролцсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Өнгөрсөн хугацаанд бид хууль, эрх зүйн шинэчлэлийг хийж чадсан. Ингэснээр хөрөнгө оруулалт татах гэх мэт олон боломж бүрдлээ. Мэдээж хүндрэлтэй олон зүйл бий. Гэхдээ эдгээр асуудлаас зугтахгүй, үе шаттай эрэмбэлж, шийдэж урагшилна” хэмээн тодотголоо.

Дэлгэрэнгүй
БНХАУ ОХУ-тай юань эсвэл рублиэр төлбөр тооцоо хийх боломжийг судалж байна

БНХАУ ОХУ-тай юань эсвэл рублиэр төлбөр тооцоо хийх боломжийг судалж байна

Хятадын эрх баригчид Оростой төлбөр тооцоо хийхдээ юань эсвэл рубль ашигладаг болохыг үгүйсгэхгүй байгаа гэж Регнум агентлаг мэдээлжээ.

Дэлгэрэнгүй
Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрх сэргэж, өлсгөлөнгөө зогсоожээ

Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрх сэргэж, өлсгөлөнгөө зогсоожээ

Эргэн сануулахад энэ сарын 23-наас эхлэн Хотын дарга асан Э.Бат-Үүл хэвлэн нийтлэх эрхээ сэргэх хүртэл өлсгөлөн зарлах болсныг түүний өмгөөлөгч А.Пүрэв­­­дулам, хүү Б.Чулуудай нар мэдээлсэн юм. 

Дэлгэрэнгүй
Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарыг шалгуулахыг уриаллаа

Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарыг шалгуулахыг уриаллаа

Хөгжлийн банкны нийтийн сонсголыг зохион байгууллаа. Тус сонсгол хүсэн хүлээсэн хэмжээнд үр дүн өгөхгүй гэдгийг сарын өмнө Ардчилсан нам ойлгосон. Яагаад гэвэл сөрөг хүчний хувьд уг ажлын хэсэгт орсон гишүүдэд хянан шалгах ажил хангалтгүй, материалыг шууд гаргаж өгөхгүй боломжгүй байсан. Тиймээс түр хороо байгуулах асуудлыг хөндөж, сарын өмнө уриалга гаргасан. Түр хороо байгуулснаар дутагдаад байгаа УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн хийж чадаагүй ажлууд хуулийн хувьд эрх зүйн нээлттэй боломжтой болох юм. Хяналт шалгалтын хуулийг хэрэгжүүлэхдээ цааш цаашдын зөв жишгийг бий болгосон байдлаар зохион байгуулахын тулд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс чармайлт тавьж ажиллаж байгаа. Түр хороо, нийтийн сонсголыг олон жилийн турш амжилттай хэрэгжүүлж ирсэн орнуудын туршлагыг судалж ажиллаж байна.  АН гурван байр суурийг маш тодорхой илэрхийлж байгаа

Дэлгэрэнгүй
Өмнөд Осети ОХУ-ын бүрэлдэхүүнд багтах хүсэлт гаргажээ

Өмнөд Осети ОХУ-ын бүрэлдэхүүнд багтах хүсэлт гаргажээ

Өмнөд Осети ОХУ-ын бүрэлдэхүүн багтах хүсэлтийг тус улсын тэргүүн гаргажээ. Энэ талаар Регнум  агентлаг мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Б.Жавхлан: Засгийн газрын эдийн засгийн бодлого 70.9 хувийн хэрэгжилттэй байна

Б.Жавхлан: Засгийн газрын эдийн засгийн бодлого 70.9 хувийн хэрэгжилттэй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах нэрээр Дарханы замын шинэ урсгалын санхүүжилтийг нэмж байгаа юм. Тогтоолын санхүүжилт гэж нэр нуусан болохоос төслүүдийн санхүүжилт гацаж байгаа асуудал.

Дэлгэрэнгүй
КОВИД-19: Улсын хэмжээнд 112 халдвар шинээр бүртгэгдлээ

КОВИД-19: Улсын хэмжээнд 112 халдвар шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 112 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 55 нь Улаанбаатарт, 57 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 292 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 11 хүний биеийн байдал нэн хүнд бол 30 хүн хөнгөн байна.

Дэлгэрэнгүй
Уилл Смитийг академиас хасаж болзошгүй

Уилл Смитийг академиас хасаж болзошгүй

Оскар гардуулах үеэр хөтлөгч Крис Рок Уилл Смитийн эхнэртэй холбоотой таагүй хошигнол хэлсэн юм. Уилл Смитийн эхнэр хүнд өвчний улмаас үс нь унаж, улмаар хусуулсан бөгөөд түүний энэ байдлыг харсан хөтлөгч халзан толгойтой нь холбоотойгоор хошигносонд Уилл Смит бухимдаж, тайзан дээр гаран Крис Рокийг алгадаж байв.

Дэлгэрэнгүй
Өвөрхангай аймгийн Хархорин суманд хээрийн түймэр гарчээ

Өвөрхангай аймгийн Хархорин суманд хээрийн түймэр гарчээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр 4 дүгээр баг “Баруун намаг гүвдэй” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.30-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан байна.

Дэлгэрэнгүй
Нийслэлийн Наркологийн эмнэлгийн шинэ барилгын ажлыг удахгүй эхлүүлнэ

Нийслэлийн Наркологийн эмнэлгийн шинэ барилгын ажлыг удахгүй эхлүүлнэ

Нийслэлийн Наркологийн эмнэлэг нь НЭМГ-ын харьяанд ажилладаг, 23 дахь жилдээ архинд донтох эмгэгийн  эмчилгээ, үйлчилгээ болон тамхинаас гаргах, мансууруулах болон сэтгэцэд идэвхт бодисын донтолтын эмчилгээ хийж буй юм. Нийслэлийн хэмжээнд ганцхан байдаг энэ эмнэлэг 50 ортой, үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа ч 1963 онд цэцэрлэгийн зориулалтаар барьсан барилга нь хуучирч муудсанаас хүндрэл учирч буйг тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Чулуунболор хэлж байлаа. Сард ойролцоогоор 164-192 хүн, жилд 1500-2500 хүнийг хэвтүүлэн эмчилдэг тус эмнэлгийн хувьд шинэ байр хамгаас чухал аж.

Дэлгэрэнгүй
NYT: Путин, Шойгугийн хоорондын зөрчилдөөн нэмэгдэж байна

NYT: Путин, Шойгугийн хоорондын зөрчилдөөн нэмэгдэж байна

Өмнө нь Пентагоны төлөөлөгч мэдээлэл хийхдээ, Путин Украин дахь "тусгай цэргийн ажиллагаа"-г хариуцах хүн томилсон эсэх нь эргэлзээтэй, учир нь ОХУ-ын цэргүүд олон чиглэлд эмх замбараагүй байдалтай байгаа хэмээн онцолж байв.

Дэлгэрэнгүй
Н.Алтанхуяг: Ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байна

Н.Алтанхуяг: Ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж нар үг хэллээ.

Дэлгэрэнгүй
Б.Цэгмэд: Дорноговь аймагт ураны хөнөөлөөс болж гажигтай төл төрж байна

Б.Цэгмэд: Дорноговь аймагт ураны хөнөөлөөс болж гажигтай төл төрж байна

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хоёр хоногийн хугацаанд таван гажигтай төл мэндэллээ. БОАЖЯ байгаль орчны нарийвчилсан үнэлгээг батлахдаа багийн ИНХ, сумын ИТХ-аар  хэлэлцүүлж, дэмжүүлсний үндсэн дээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь олгодог. Бид байгаль орчны үнэлгээ хийж байсан компанийг нь явуулсан. Гэтэл БОАЖЯ-нд ирээд байгаль орчны нарийвчилсан үнэлгээг баталсан.  Өнөөдөр БОАЖ-ын сайдад алдаа завхралыг засаж өгөөч гэсэн хүсэлт гаргаж, сумаасаа ирлээ.

Дэлгэрэнгүй