Өнөөдрөөс УИХ-ын харьяа байгууллагуудын удирдлага "570, 200" автомашин унахгүй
Өнгөрсөн өдрүүдэд болсон залуусын жагсаалын гол агуулга нь тэгш бус байдлыг газар авахуулахгүйн төлөө, шударга ёсны төлөө, төр, засгийг үүргээ биелүүлж, АЖЛАА ХИЙ гэдгийг шаардсан зүй ёсны шаардлага байсан. Залуус эмх замбараагүй байдал бий болгох, хүч хэрэглэх, өдөөн турхиралт хийхээс ангид байж, жагсаалынхаа уур амьсгалыг эерэг, өөдрөгөөр хадгалж чадсаныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв.



















