Трамп: Байден Америк мөрөөдлийг үгүй хийсэн
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп өнөөгийн төрийн тэргүүн Байденыг Америкийн түүхэн дэх хамгийн муу Ерөнхийлөгч гэж мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп өнөөгийн төрийн тэргүүн Байденыг Америкийн түүхэн дэх хамгийн муу Ерөнхийлөгч гэж мэдэгджээ.
Чуулган нь Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргаж батлах, ногоон санхүүжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн уриалга гаргах, ирэх сарын эхээр болох “Монголын эдийн засгийн форум-2022”-ын нэгдсэн хуралдаанд санал, зөвлөмжөө танилцуулах зорилготой юм.
Өнгөрөгч амралтын өдрүүдээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “KFC”түргэн хоолны газраар үйлчлүүлж байсан өсвөр насны дөрвөн хүүхдийг “чанга инээлдсэн, дуу чимээ гаргасан” гэх шалтгаанаар тус түргэн хоолны газрын ажилтан зодож, эд зүйлст нь халдсан байна. Тус хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.
Хөгжлийн банкны нийт зээлийн 65 хувь буюу 2.3 их наяд төгрөгийн зээл, чанаргүй найдваргүй ангилалд шилжсэн. Энэ нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж байгаа учраас өнгөрсөн хоёрдугаар сард АТГ-ын олон нийтийн зөвлөлөөс хэвлэлийн бага хурал хийж уг асуудлыг УИХ-ын байнгын хороо зэрэг холбогдох газруудад яаралтай арга хэмжээ авч хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгч, олон нийтийн оролцоог хангаж, ил тод байлгахыг хүссэн хүсэлтийг холбогдох газруудад өгсөн.
Одоо УБТЗ, Монголын төмөр зам компанийн хамтарсан ажлын хэсэг газар дээр нь шалтгаан нөхцөлийг тодруулж, сэргээн засварлахаар ажиллаж байна. Өнөөдрийн 14.00 цагт үйл ажиллагаа хэвийн болох аж. Харин хохирлыг 7-14 хоногт судалж, тооцоолох юм байна.
Цагдаагийн байгууллагад 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 23.50 цагт “Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо ... байрны орцонд согтуу хоёр хүн зодуулж дээрэмдүүлсэн” гэх мэдээлэл ирүүлжээ.
Уилл Смитийн эхнэр аутоиммунийн өвчнөөр өвдөж, улмаар үс нь ихээр унаж байгаагийн улмаас үсээ хуссан байна.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулж 23 аж ахуйн нэгж, нийт 12.6 мянган тонн махны нөөцийг бэлтгэсэн.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ням гарагт Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьжээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Монголын үндэсний олимпын хорооны VIII чуулган өнөөдөр Шангри-Ла зочид буудалд болж байна. Чуулганд 181 төлөөлөгчөөс 143 хүн хүрэлцэн ирж, 79 хувийн ирцтэйгээр эхэллээ.
“Тэрбум мод’’ үндэсний хөдөлгөөнийг нийслэлд зохион байгуулах “Ногоон хот, иргэний оролцоо” зөвлөгөөн болж байна. Тус зөвлөгөөн нь иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, уур амьсгалын нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоо, салбар хоорондын уялдааг хангах, санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, тогтвортой байдлыг хангах, нэгдсэн бодлого, шийдэлд хүрэх зорилготой. Зөвлөгөөнд төр, хувийн хэвшил, шинжлэх ухаан, олон улсын байгууллага, элчин сайдын яамд болон иргэдийн 200 гаруй төлөөлөл оролцож байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс уригдан оролцлоо.
Ёслолд ирж байгаа алдартнуудад Украины дүрвэгчдийг дэмжих цэнхэр тууз тараан өгч байгаа гэнэ. Үүнээс гадна зарим алдартан цэнхэр, шар өнгийн хослол бүхий энгэрийн тэмдэг, энгэрийн алчуур ч зүүсэн байжээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 69 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 38 нь Улаанбаатарт, 31 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 378 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 9 хүний биеийн байдал нэн хүнд бол 71 хүн хөнгөн байна.
Нийслэлд дараах 16 байгууллагыг хайс, хашаатай байхыг зөвшөөрдөг байна.
Украинд дайн эхэлснээс хойш Оросын долоон генерал амиа алджээ. Энэ талаар ВВС, Ройтерс агентлагууд мэдээлсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж бэртсэний 6 нийслэлд, 12 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.
“Францын соёлын өдрүүд” болон “Дэлхийн театрын өдрүүд”-ийг тохиолдуулан Улаанбаатар дахь Аллианс Франсез төв Монгол Улс дахь Францын төлөөлөгчийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран гуравдугаар сарын 27-нд “Франц хэлтэн орнуудын хотхон” үзэсгэлэн яармагийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
“e-Mongolia” системийн албан ёсны фейсбүүк хуудасны админ эрх рүү 2022 оны 03-р сарын 27-ны өдөр халдсан тохиолдол гарлаа. Энэхүү халдлага нь суурь болон үндсэн системүүд рүү чиглэсэн халдлага биш зөвхөн фейсбүүк хуудасны админы түвшний халдлага юм. Иймд “e-Mongolia” системийн чат, и-мэйл, төрийн үйлчилгээний платформууд халдлагад өртөөгүй, хэвийн ажиллаж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Шойгуг үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа мэтээр мэдээлж байгаа ч үнэндээ эмнэлэгт хэвтсэн талаарх мэдээллийг төрөл бүрийн эх сурвалжууд дамжуулсаар байна.
Тусламжийн хувцсанд улсаараа дугаарлав. "Японоос ирсэн 20 тонн хувцсыг зорилтот бүлгийн иргэдэд үнэгүй тараана" гэсэн зар хоёр хоногийн өмнө цахим орчинд цацагдсан. Уг мэдээллийг авсан иргэд өчигдөр буюу гуравдугаар сарын 27-нд Дэнжийн 1000 авто баазын ойролцоох өрхийн эмнэлгийн ар талын авто угаалгын газар өглөөний 06.00 цагаас эхлэн уртаас урт дараалал үүсгэжээ.Тодруулбал, Монгол бөөгийн-Гэр музей Буянт дэнж ТББ-аас уг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд цуглуулсан хувцсыг иргэдэд үнэгүй тараах гэж буй нь энэ аж. Гэвч иргэд олноор цугларсан учир тухайн хэсэгт авто замын түгжрэл үүсэж, хувцас тараах үйл ажиллагааг зохион байгуулахад хүндрэлтэй болсон байна. Улмаар тус байгууллагаас тусламжийн хувцсыг өрх, дүүргээр нь дамжуулж тараахаар болсон талаараа мэдэгдсэн.