Рублийн ханш унав
ОХУ Украинд цэргийн ажиллагаа явуулж, нөхцөл байдал хүндэрсэн нь хөрөнгийн зах зээлд хүнд цохилт өгч байна. Хоёрдугаар сарын 24-ний өдөр Москвагийн бирж дээр нэг ам доллар 86 рубльд хүрчээ.
ОХУ Украинд цэргийн ажиллагаа явуулж, нөхцөл байдал хүндэрсэн нь хөрөнгийн зах зээлд хүнд цохилт өгч байна. Хоёрдугаар сарын 24-ний өдөр Москвагийн бирж дээр нэг ам доллар 86 рубльд хүрчээ.
НИТХ-аас Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/-гийн газар олголт, түүний төлөвлөлт болон ҮСАХ нь үүргээ биелүүлж буй эсэхийг судалж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг 2021 онд байгуулсан. Ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар ахалдаг бөгөөд Ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Харьков хотод хоргодох байр байхгүй. Агаарын дайралт эхэлснээс хойш хүмүүс метронд нуугдаж байгаа. Бид ч метронд сууж байна. Манай хотод Монгол оюутнууд суралцдаг. Харьков хотод суралцдаг Монгол оюутнууд нэгнийдээ цуглараад хамт байгаа юм байна. Утасны сүлжээнд нь доголдол үүссэн учраас ярих боломжгүй байгаа. Тийм учраас “метронд, аюулгүй газар ороорой” гэж зурвас бичсэн. Монгол Улсаас Польш Улсад суугаа ЭСЯ болон Украин дахь Өргөмжит консулаас холбогдож “Украины нийслэл Киевд ирэх боломж байна уу” гэж асуусан. Бидэнд метроноос гарах боломж алга. Гадагшаа гарах боломжгүй. Харьков хотоос гарах хөдөлгөөнийг хаасан. ОХУ-ын танк манай хот руу ороод ирсэн гэх мэдээлэл сая ирлээ
Цэргийн тусламж үзүүлэхийг хүсэн Донбассын бүгд найрамдах улсууд Орост хандсан гэдгийг Путин сануулаад цэргийн ажиллагааны зорилго нь найман жилийн туршид Киевийн доромжлол, геноцидэд өртсөн хүмүүсийг хамгаалах явдал хэмээн Владимир Путин цохон тэмдэглэжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч хоёрдугаар сарын 24-ний өдөр Донбасст цэргийн ажиллагаа явуулах шийдвэр гаргасан. Улмаар үүний араас Украины нийслэл Киев болон бусад томоохон хотуудад дэлбэрэлт болж байгаа талаарх мэдээлэл гарсан юм.
МоАХ-ны удирдах зөвлөл өргөтгөсөн бүрэлдэхүүнээр өчигдөр хуралдаж, ерөнхий чуулган зарлан хуралдуулах шийдвэр гаргасан. МоАХ-ны дүрмийн дагуу ажлын 30 хоногийн дараа буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр МоАХ-ны ерөнхий чуулган хуралдана.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд явуулж буй Оросын цэргийн ажиллагаа нь дэлхий дахинд гунигтай үйл явдал боллоо хэмээн мэдэгджээ.
Украин Улсад цаг үеийн нөхцөл байдал хүнд байна. Онц байдал зарласан. Дайны нөхцөл байдал үүсэж болзошгүй учраас улс орнууд иргэдтэй холбоотой арга хэмжээнүүдээ авч хэрэгжүүлж байна. Украин Улсад 60 гаруй Монгол иргэн амьдардаг. Тэдний тал нь эх орондоо ирсэн. Одоо 30-аад иргэн бий.
Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгөөр 2013 онд нийт 69.5 тэрбум төгрөгөөр баригдсан Эрдэнэт Медипас эмнэлэг, 50 айлын орон сууц, 24 автомашины зогсоол, эмнэлгийн тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл бүхий төрийн өмчийг хууль бусаар тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд төлбөргүйгээр хувьчилсан байдаг. Энэ асуудлыг өнгөрсөн хугацаанд хөндөж байсныг та бүхэн мэдэж байгаа.
Украины УНИАН хэвлэлийн мэдээлснээр Украин даяар цэргийн объектууд руу халдсан, нэн тэргүүнд агаараас эсэргүүцэн хамгаалах ангиуд халдлагад өртсөн гэнэ. "Украины зэвсэгт хүчин эсэргүүцэл үзүүлж байна" хэмээн эх сурвалж мэдээлжээ. .
АН гуравдугаар сард ээлжит бус Их хурлыг хуралдуулна. Үүнтэй холбогдуулан тухайн их хурлыг зохион байгуулах төлөөлөгчдийг сонгодог. Чиг үүргийн дагуу төлөөлөгч сонгох бэлтгэл ажлаа хийж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэн И.Мөнхжаргал АН-ын даргын сунгааг зарлаж байна гэсэн худал мэдээлэл явж байна. АН-ын тамганы асуудал шийдэгдсэн. Ц.Тувааны тамга хүчингүй. С.Эрдэнийн тамга хүчинтэй гэсэн шийдвэр эцэслэн гарсан.
Голомт банк нийтийн тээвэрт унших хамгийн анхны, EMV/NFC технологид суурилсан төлбөрийн ₮ чиптэй карт гаргалаа
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбасст тусгай цэргийн ажиллагаа явуулахаар шийдсэнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл хийсэн талаар Ройтерс агентлаг мэдээллээ.
Онцгой байдлын ерөнхий газраас галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүй байдлын стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилт, айл өрхийн пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангуулах ажлыг олон нийтэд өргөн хүрээтэй сурталчлан таниулах, объектын гал түймрийн тоо хохирлыг бууруулах зорилгоор “Аюулгүй галлагаа” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Нутаг дэвсгэр дээгүүр нь өнгөрөх иргэний онгоцнуудын нислэгийг хязгаарлах шийдвэрийг Украины эрх баригчид гаргасан талаар "Украинская правда" дамжуулжээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 497 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 257 Улаанбаатарт, 240 орон нутагт бүртгэгдэв. Мөн хугацаанд халдварын улмаас 2 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2091 болж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 3238 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 894 хүний биеийн байдал хөнгөн бол 45 хүн нэн хүнд байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энгийн ард иргэдийг хамгаалах үүднээс Донбасст тусгай цэргийн ажиллагаа явуулахаар шийдсэн талаараа хоёрдугаар сарын 24-ний өдөр мэдэгджээ. Энэ талаар Регнум агентлаг дамжуулсан байна.
Тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх үед осол гарчээ. Тодруулбал, "Их тээвэр" ХХК-ний машин нь хоёрдугаар сарын 22-ны өдөр Чулуун-Овооны тойрог дээр тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх үед бэхэлгээ нь тасарч Toyota Priuse маркын улсын дугаартай автомашиныг мөргөсөн осол гаргасан байна.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг Гитлертэй зүйрлэжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна.