Шинээр 517 халдварын тохиолдол батлагдаж, 4 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 517 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 279 Улаанбаатарт, 238 орон нутагт бүртгэгдэв. Мөн хугацаанд халдварын улмаас 4 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2095 болж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 3105 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 818 хүний биеийн байдал хөнгөн бол 453 хүн нэн хүнд байна.


















