БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадралтай цахим уулзалт хийлээ
БНХАУ-ын хувьд байгаль орчин, ногоон хөгжлийн салбарыг тэргүүлэх чиглэл гэж үзэж байгаа учир хамтран ажиллах хүсэлтэй аж ахуй нэгжүүд хүсэлтээ илэрхийлж байгааг Элчин сайд Т.Бадрал уулзалтын эхэнд онцлоод БНХАУ 1978 оноос хойш сүүлийн 40 орчим жил ойжуулах ажлыг төрийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж нэг сая хавтгай дөрвөлжин километр талбайг ойжуулсан мэдээллийг дурдлаа.



















