Экс Ерөнхийлөгчийн хүү Э.Батшугар, Улсын баатар Э.Бат-Үүл нар нэг тойрогт хүч үзнэ
МАН-аас экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугар, АН-аас нийслэлийн Засаг дарга асан, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл нарын хооронд ширүүхэн өрсөлдөөн болно гэж үзэж байна. Тиймээс ч экс Ерөнхийлөгчийн хүү, Улсын баатар хоёрын хэн нь Сонгинохайрхан дүүрэгт илүүрхэхийг ажиглагчид сонжоод эхэлсэн. Бусад нэр дэвшигчдийг ч басч болохгүй.



















